Хайх

Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил

Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил

Нүд булаам өнгөний зохицол

Text: Buro.Mongolia


Сэтгэл судлаачдын үзэж буйгаар гүн ногоон өнгө нь хүний ​​сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Интерьерт ногоон өнгө давамгайлах нь бие махбодыг тайвшруулдаг хэмээн тэд онцолсон байна. Жишээ нь ногоон өнгө хүний цусны даралтыг бууруулж, сөрөг сэтгэл хөдлөлийг аажим аажмаар арилгаж, нойргүйдэлтэй тэмцэж, толгойн өвчнийг намдааж, хүнд амар амгалан, тайван байдлыг авчрах зэрэг олон тооны ач тустай юм.

Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 1)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 2)

Харин улаан өнгө нь эсрэгээрээ хүний сэтгэл хөдлөлийг улам өдөөж өгдгөөрөө онцлог байна. Тухайлбал, улаан өнгө цусны даралтыг нэмэгдүүлж, булчингийн зангираа үүсгэж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг билээ. Энэхүү хоёр өнгө хослохоороо хүнд үр бүтээлтэй ажиллах сэдэл өгч, тайван атлаа эрчимтэй хөдөлмөр хийх хүсэл олгодог байна. Харин улаан өнгө дангаараа сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдлууд олон бий. Жишээлбэл уур, уцаарын мэдрэмжийг өдөөж, аюул болон айдсыг илэрхийлдэг гол өнгөөр тооцогддог юм. Тиймээс тус “аюултай” өнгийг тайван байдлыг илэрхийлэх ногоон өнгөтэй хослуулан интерьертээ ашиглах нь зүйтэй билээ.

Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 3)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 4)

Өнгө ямар нөлөө үзүүлэх нь тухайн өнгөний туяа болон дулаан байдлаас нь шалтгаалдаг. Тухайлбал, цайвар ногоон өнгө нь хүнийг цовоо, сэргэлэн болгож, эрч хүчээр дүүргэдэг тул ажлын өрөө эсвэл гал тогооны интерьерт төгс тохирох болно. Харин гүн маргад ногоон өнгө нь тайвшруулах үйлчилгээтэй болохоор унтлагын өрөөний дотоод засалд бүрэн нийцдэг. Ногоон өнгөд цэнхэр туяа ихсэх тусам сэтгэлзүйн хувьд илүү хүйтэн, дарамттай санагдаж эхэлдэг юм. Тэгвэл хүрэн улаан өнгө тогтвортой байдалтай холбоотой бөгөөд хүнд итгэлтэй байдлыг төрүүлдэг. Гэхдээ хэт тод улаан өнгийг интерьер засалдаа их ашиглах нь хүний ​​сэтгэлзүйн хувьд сөрөг үр дагаврууд араасаа дагуулж болзошгүй тул үүнийг чимэглэл, декорт илүүтэй ашиглахыг зориорой.

Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 5)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 6)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 7)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 8)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 9)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 10)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 11)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 12)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 13)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 14)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 15)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 16)
Интерьерийн шинэ санаа: Ногоон ба улаан өнгөний хоршил (фото 17)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх