Negroni Week: Улаанбаатар хотын 33 лаунж negroni коктейлиор "амьсгална"
NO NEGRONI WITHOUT CAMPARI
Коктейль уух соёлыг түгээж, зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэхийн зэрэгцээ сайн үйлсэд зориулан хандив цуглуулах зорилготой Negroni Week арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Тус төслийг анх 2013 онд Campari брэнд болон Imbibe сэтгүүл санаачилж байсан бол өдгөө олон улс даяар, жил бүрийн есдүгээр сард Negroni Week арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Харин манай улсын хувьд 2018 онд анх уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба тэд өнгөрсөн жил амьтны эрхийг хамгаалахын төлөө ажилладаг ашгийн бус байгууллага болох "Азтай савар" ТББ-тай хамтарч Negroni Week 2023 хөтөлбөрийг зохион байгуулж байсныг уншигчид маань санаж байгаа болов уу.
Тэгвэл энэ жилийн Negroni Week 2024 арга хэмжээний хувьд NO NEGRONI WITHOUT CAMPARI хэмээх уриан дор явагдаж байна. Энэхүү уриа нь Negroni коктейльд хэрэглэгддэг үндсэн орц болох Campari-гийн ач холбогдлыг онцолж, тус ундааны өвөрмөц чанарыг олон нийтэд таниулж, мэдрүүлэх зорилготой аж. Мөн тус арга хэмжээ нь Монгол улсад коктейль уух соёлыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг бартендерүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд руу чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд зохиогдохоор болжээ.
Дэлхийн шилдэг борлуулалттай коктейлийн жагсаалтыг тэргүүлдэг Negroni-гийн тухай
Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй Negroni коктейль нь анх Итали улсын Флоренц хотод үүсжээ. Тухайлбал 1919 онд Камилло Негрони нэртэй нэгэн эрхэм Americano коктейлийн илүү хүчтэй, чанга хувилбарыг уухыг хүссэнээр Nergroni коктейль үүсэх эхлэл нь болж байв. Тус коктейль нь campari (эмийн ургамлын найрлагатай гашуун атлаа чихэрлэг ликёр), sweet vermouth (карамель, ванилийн найрлагатай дарс) болон хийжүүлсэн ус гэсэн гурван гол орцоос бүрддэг аж. Улмаар Камилло Негронигийн хүсэлтээр бартендер гол гурван орцоос хийжүүлсэн усыг gin буюу үхрийн нүд жимсний найрлагатай цагаан архиар орлуулан хатуухан бөгөөд амтлаг коктейль бэлдэж өгчээ. Ийнхүү Negroni коктейль үүсэж, өдгөө Италийн үндэсний ундаагаар нэрлэгдэн, дэлхий даяар эрэлтээрээ тэргүүлдэг коктейлиудын нэг болсон түүхтэй юм.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Negroni Week 2024 төслийн онцлог
Negroni Week 2024 арга хэмжээ дэлхий даяар есдүгээр сарын 16-наас 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бол Монгол Улсад есдүгээр сарын 16-29-ний хооронд буюу хоёр долоо хоногийн турш зохион байгуулагдах аж.
Энэ удаагийн арга хэмжээ нь бартендерүүдийн мэдлэг, чадварыг сорихын зэрэгцээ үйлчлүүлэгчдэд сонирхолтой, шинэлэг амтыг турших боломжийг олгож буйгаараа онцлог юм. Тухайлбал өвөрмөц атлаа тансаг амттай сонгодог Negroni коктейль нь gin, campari, sweet vermouth гэх гурван гол орцоос бүрддэг ба эдгээр амтнууд нь нэгдэж хатуухан атлаа тааламжтай мэдрэмжийг өгч чаддаг. Тэгвэл тус арга хэмжээнд оролцож байгаа байгууллагуудад сонгодог Negroni коктейлийн уламжлалт орц найрлагыг өөрчилж, өөрсдийн шинэлэг санаа, бүтээлч байдалд тулгуурлан сонирхолтой жор бүтээх даалгавар оногджээ.
Манай улсад зохион байгуулагдаж байгаа Negroni Week 2024 арга хэмжээнд нийт 30 гаруй байгууллага оролцож байгаа юм. Тэдгээрээс хамгийн сонирхолтой, өвөрмөц шийдлээр Negroni коктейлийг бүтээсэн нэг бартендерийг шалгаруулан 2024 оны аравдугаар сард Азийн шилдэг 50 баарны нэг рүү илгээж, өөрийн зохиосон шинэлэг Negroni коктейлио танилцуулах боломжийг олгоно. Мөн хөтөлбөрт оролцсон байгууллагууд ажилчдынхаа хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж өөрсдийн бартендерүүдээсээ шилдгийн шилдэг ажилчнаа тодруулахаар болсон байна.
Сонирхолтой орц, өвөрмөц шийдлээр бүтсэн Negroni коктейлийг хаанаас амталж болох вэ?
Negroni Week 2024 хөтөлбөрийн хүрээнд час хийсэн халуун ногооны амттай, текила суурьтай, оргилуун дарс, кофены орцтой гэхчлэн Negroni коктейлийн олон сонирхолтой хувилбаруудыг олон улсын бартендерүүд танилцуулж эхэлжээ. Харин уншигчид маань есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл доорх газруудаар зочилж, Negroni коктейлийн шинэлэг жоруудыг турших боломжтой юм.
Танд шилдэг коктейлийг санал болгох NEGRONI WEEK 2024-т нэгдэж буй байгууллагууд:
1. ASURU PUB
2. ASIANA BUDDA VISTA
3. AVENUE 66 DRINK HOUSE
4. IKIGAI
5. 976
6. ASIANA CENTRAL TOWER
7. BLCK 8 BAR
8. GREY LOUNGE
9. FAT CAT
10. SKOL
11. VESPER
12. IL FIORE
13. CANTE
14. WALL STREET
15. AMIGO DRINK HOUSE
16. ZU
17. BITSY & CO.
18. VAULT
19. FUMO
20. ДҮНЗЭНГАРАВ
21. SPARROW RESTAURANT BAR
22. MG STEAK
23. BACCO
24. LA SCINTILLA
25. NUM SUM
26. BITTER HOUSE COCKTAIL BAR
27. MODE GARDEN
28. КАФКА BAR
29. ALFIE RESTAURANT & BAR
30. M LOUNGE
31. TIPSY
32. NEGRONI ROOM
33. NOKA JAPANESE GRILL & BAR
Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.