цааш үзэх
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Хайх
Кейт Мосс, Сиенна Миллер зэрэг алдартнуудын зөвлөх
Өглөөний кофе эсвэл цайгаа уухаас өмнө нэг аяга бүлээн усанд зүсэм нимбэг хийж уугаарай. Ингэснээр өглөө та биед шаардлагатай чийгшлийг өгөхөөс гадна хоол боловсруулах систем болон элэгний үйл ажиллагааг дэмжиж өгөх байна.Өглөөний кофе эсвэл цайгаа уухаас өмнө нэг аяга бүлээн усанд зүсэм нимбэг хийж уугаарай. Ингэснээр өглөө та биед шаардлагатай чийгшлийг өгөхөөс гадна хоол боловсруулах систем болон элэгний үйл ажиллагааг дэмжиж өгөх байна.
Өглөө сэрсэн даруйдаа сунгалтын дасгал хийх нь нойрноос тань сэрээж, биеийн чилээг тайлах ач тустай. Тухайлбал дээшээ харж хэвтээд баруун өвдгөө цээжиндээ ойртуулан, биеийн зүүн хэсгийг давуулна. Ийм байдлаар минут орчим байлгаж, 4-5 удаа гүнзгий амьсгаа авна. Энэ маягаар эсрэг талдаа ээлжлэн хийж 3-4 удаа давтаарай.
Техник технологи хөгжиж, завгүй байдал ноёрхсон өнөө цагт оюун бодлоо цэгцлэн бясалгаж сурах нь сэтгэл зовнилгүй, амар амгалан байхын үндэс юм. Өглөө бясалгал хийхэд 5-10 минутыг л зарцуулахад оюун санаа сэргэг болж, тухайн өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхэд туслах болно.
Гэр бүлийнхээ гишүүдийг сэрэхээс 30 минутын өмнө сэрснээр тухайн өдрийн ажлаа төлөвлөх, дээр дурдсан бясалгал, сунгалтын дасгал хийх цагийг өөртөө гаргаж болох юм.
Аюрведа буюу эртний Энэтхэгчүүдийн эрүүл амьдрах хэв маягийн нэг хэсэг хүнсний зориулалттай тосоор амаа зайлах нь амны хөндийг эрүүл байлгаж, шүдийг цайруулах ашиг тустай. Ингэхдээ ургамлын тос, наргил самрын тос гээд ямар ч төрлийн тос ашилах болoмжтой.
Buro 24/7-гийн сонголт