Хайх

Буурцагны сүмстэй гоймон, гахайн шарсан хавирга зэрэг Зүүн Хойд Хятадын зоогуудыг хаана идэх вэ?

Буурцагны сүмстэй гоймон, гахайн шарсан хавирга зэрэг Зүүн Хойд Хятадын зоогуудыг хаана идэх вэ?

Хутон ресторанд Зүүн Хойд Хятад хоолоор мэргэшсэн тогооч уригдан ирлээ

Text: Buro.Mongolia


Хятад улсын баялаг хоолны соёл нь дэлхий даяар алдаршиж, өргөн дэлгэрсэн байдаг билээ. Тэдгээрээс Зүүн Хойд Хятадын уламжлалт хоолны соёл нь амт чанар, шим тэжээлтэй байдлаараа олон улс даяар гайхагддаг. Тус нутгийн иргэд уур амьсгалын онцлогоос шалтгаалан төрөл бүрийн мах болон шинэхэн ногоогоор баялаг, жигнэж эсвэл шарж болгосон хоолнуудыг илүүд үздэг. Жишээ нь тэд буурцагны сүмстэй гоймон, гоньдтой шарсан хонины мах, Шандон маягийн байцаа, нухсан төмстэй жасмин будаа гэх зэрэг олон янзын зоогуудыг амтархан зооглодог байна.

Буурцагны сүмстэй гоймон, гахайн шарсан хавирга зэрэг Зүүн Хойд Хятадын зоогуудыг хаана идэх вэ? (фото 1)

Тэгвэл одоо тэрхүү жинхэнэ Зүүн Хойд Хятадын зоогуудыг туршиж үзэн, амтлах мэдрэмжээ сэргээх боломж бидэнд олдож байна. Тодруулбал Харбин хот дахь Шангри-Ла зочид буудлын тогооч Хэйдэн Вү Монголын Хутон ресторанд урилгаар хүрэлцэн ирж, уламжлалт зоогуудаа бэлтгэж эхэллээ. Зочин тогооч Хэйдэн Вү нь 12 гаруй жилийн мэргэжлийн туршлагатай бөгөөд Зүүн Хойд Хятадын бүс нутгийн хоолнууд, тэр дундаа гахайн шарсан хавирга, олон төрлийн мөөгтэй жигнэсэн тахианы мах зэрэг нэрийн зоогуудаараа өндрөөр үнэлэгддэг тул бидний зүгээс тэдгээр хоолнуудыг заавал туршиж үзэхийг санал болгож байна.

Та 2019 оны долоодугаар сарын 21-нийг хүртэл Шангри-Ла зочид буудлын Хутон ресторанд түүний бэлтгэсэн зоогуудыг туршиж, жинхэнэ Зүүн Хойд Хятад хоолны амтыг мэдрэх боломжтой.

Шангри-Ла Зочид Буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх