Хайх

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ?

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ?

Text: Б.Энххүслэн


Орчин үед хүмүүс хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол, ажил мэргэжилдээ илүү анхаарч завгүй амьдралын хэв маягтай болох тусам гадуур хооллох, хоол хүргэлтийн үйлчилгээ авах нь нэмэгдсээр байна. 2023 онд хийсэн судалгаагаар АНУ-ын иргэдийн 34% нь долоо хоногт дор хаяж нэг удаа гадуур хооллодог гэсэн бол хоол хүргэлтийн аппликейшнуудын таталт 2022 оны байдлаар 888 саяд хүрч Tinder болон Google Map-ыг хүртэл гүйцээд байгаа юм. Ингэхдээ зүгээр нэг гадуур хооллоод зогсохгүй оролцогчдын 63% нь аль болох эрүүл хоол сонгохыг эрмэлздэг болсон талаар өөр нэгэн судалгаанд тэмдэглэгджээ. Ийм л завгүй орчин үеийн залуусын ажлаас хөнгөвчилж халуун хоолоор шуурхай үйлчлэх нь Уoshinoya-гийн зорилгын нэг билээ.

Түргэн хоол гэхээр л чанаргүй хүнсээр хийгддэг гэх ойлголтыг Yoshinoya эвдэх зорилготой. Тэд 1899 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй түргэн хоолны ууган сүлжээ ресторануудын нэг юм. Одоо Yoshinoya Японоос гадна Зүүн Ази, Америк гэхчлэн дэлхийн даяар 2,200 гаруй салбараа нээсэн ба үүний нэг болох монголын салбар нь эрүүл, амттай, түргэн хоолыг түгээн ажиллаж байна.

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ? (фото 1)

YOSHINOYA-ГИЙН ХООЛ БУСАД ТҮРГЭН ХООЛНООС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?


Зохистой хэмжээ

Yoshinoya-гаас та хоолны порцоо сонгох боломжтой. Хоол нь жижиг, дунд болон том гэсэн сонголттой бөгөөд дан ганц oversized бургерээр үйлчилдэг уламжлалт түргэн хоолны газруудаас үүгээрээ ялгарч чаддаг юм. Ингэхдээ дунд хэмжээтэй терияки гюүдон нь л гэхэд 37г уураг, 9г өөх тосны агууламжтай ба 510 орчим калори юм. Хүний өдөрт авах ёстой уургийн хэмжээ 50-175г, харин калорийн хэмжээ дунджаар 2,000 байдгаас харахад Yoshinoya-гийн цэс шим тэжээлийн хувьд хэт бага, калорийн хувьд хэт өндөр биш гэсэн үг.

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ? (фото 2)

Yoshinya-гийн үхрийн махтай гюүдон дээр хийсэн туршилт

Тус компанийн зүгээс хийсэн сонирхолтой нэгэн туршилт бий. Тэд өөрсдийн гаргадаг үхрийн махтай гюүдоны хүний биед үзүүлэх нөлөөг судлах үүднээс Киотогийн Дошиша их сургуультай хамтарч байсан юм. Энэхүү судалгаанд 24 хүн оролцсон бөгөөд Yoshinoya-гийн үхрийн махтай гюүдоноос өдөрт нэгийг нийт гурван сарын турш идэх даалгавартай байжээ. Ингэхдээ оролцогчид өдөр тутмын амьдралын хэмнэлдээ ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна. Гурван сар өнгөрөхөд судалгаанд оролцогчдын биеийн жин, өөх тосны хувь, цусны даралт, цусан дахь сахрын хэмжээ, холестерин, триглицеридын түвшинд өөрчлөлт ороогүй гэсэн үр дүн гарчээ.

Түүнчлэн Yoshinoya Киотогийн анагаах ухааны их сургууль болон хоолны орц, найрлага боловсруулагч Taiyo Kagaku компанитай хамтран хүний эрүүл мэндэд илүү тустай, бүр ч боловсронгуй үхрийн махтай хоолны жорыг олохоор ажиллаж байгаа юм. Урьдчилсан байдлаар тэд Өмнөд Азийн бүс нутагт тариалагддаг холестерины хэмжээг бууруулах, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэх үр ашигтай буурцаг болон үүнд агуулагддаг эслэгийг хоолондоо нэгтгэснээр хүний биед хэрхэн нөлөөлөхийг судалж байна. 

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ? (фото 3)

Эрүүл, амттай нэмэлт хачрууд

Yoshinoya ямагт эрүүл аргаар бэлтгэж халуунаар нь үйлчилдэг. Тэдний цэс дэлхийн бүх хүн идэхэд тохиромжтой орцтой, өргөн сонголттойн сацуу хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй олон төрлийн хачиртай билээ. 

Үүнд:

  1. Уураг, кальциар баялаг бяслаг
  2. Төмөр, B6 амин дэм зэрэг шим тэжээл агуулдаг калори багатай кимчи
  3. Д, А, E амин дэм болон уургийн агууламжтай Японы уламжлалт чили тосонд болгосон ногоон сонгино буюу "сэгсгэр улаан".
  4. Аманд ороод хайлах мэт хөвсгөр цагаан лууван. Тус хачрыг Daikon цагаан луувангаар хийдэг ба энэ нь С амин дэм, фолийн хүчил болон бусад шим тэжээлийг өөртөө агуулдаг superfood юм.
  5. “Шинэхэн ногоон” буюу далайн байцаа нь калорийн хувьд бага хэр нь иод, магни, кальци зэрэг шим тэжээлээр баялаг.

Та бүхэн Yoshinoya-гаар үйлчлүүлэхдээ эдгээр хачрыг ч мөн туршиж үзэн илүү баялаг амтыг мэдрээрэй. 

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ? (фото 4)

Өндөр ёс суртахуун

Хоолны амт чанараас гадна Yoshinoya франчайзын бүх салбар ресторанууд өөрсдийн дотоод заслын дизайн, зохион байгуулалтаас эхлэн аяга тавгийн загвар хийц дээр хүртэл ач холбогдол өгдөг. Тэгэхээр энд хаанаас ч хамаагүй авчраад тавьсан нэг ширхэг ч зүйл байхгүй гэсэн үг. Дээрээс нь тус компанид хүнийг дээдэлдэг философи ноёрхдог билээ. Үүнийхээ хүрээнд тэд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтыг нэвтрүүлж, тэгш хүртээмжтэй байдлыг үйл ажиллагааныхаа бүх үе шатанд дэмжин эерэг соёлыг түгээн ажиллаж байна.

Түргэн хоол чанаргүй байх албагүй: Яагаад Yoshinoya-гийн хоолыг эрүүл гэдэг вэ? (фото 5)

YOSHINOYA-ГИЙН МОНГОЛ ДАХЬ САЛБАРЫН ТАЛААРХ БАРИМТУУД


  • Yoshinoya брэндийн франчайз эрхийг авахаар Монгол улсаас 50 гаруй албан байгууллага, 30 гаруй хувь хүн холбогдож байсан ч “Улаанбаатар Групп” ХХК-ийн охин компани "Рич Фүүд Саплай" ХХК уг эрхийг амжилттай авч чадсан.
  • Yoshinoya нь тусгайлан монгол хүнд зориулан брэндийн 123 жилийн түүхэнд анх удаа монгол хонины махтай хоолыг цэсдээ оруулсан.
  • Тэд БНХАУ, Япон, Австрали, ОXУ зэрэг гадаадын зах зээлээс зарим ховор төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд болоод техник хэрэгслээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишгийг мөрдөн хангадаг ба үүгээр гадаад харилцаагаа тэлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.
  • Та Yoshinoya-гийн салбар дээр очин хоолоо захиалсан цагаа хараад үзээрэй. Үндсэн хоолнууд 3-5 минутын дотор бэлэн болж үйлчлүүлэгчдэд хүрэх болно.

Yoshinoya Mongolia

Салбар 1: ХУД, 15-р хороо, HomePlaza 2, 1 давхар

Салбар 2: ХУД, Хан-Уул Тауэрын замын зүүн талд байрлах Сүмбэр Тауэрын 1 давхарт

Салбар 3: Гутлын 22, өглөөний гудамж

Утас: 7700 3030

Вэбсайт: yoshinoyamongolia.com

Facebook: Yoshinoya Mongolia

Instagram: @yoshinoyamongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх