Хайх

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болоход хэдхэн хоног үлдлээ

Text: А.Сарнай


Дэлхий дахинд хүйсийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж, салбар бүрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалдаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний маш сайн мэдэх Мартын 8-ны баяр хаяанд иржээ. Жил бүрийн энэ л өдөр бид хайртай эмэгтэйчүүддээ гараа гарган хоол бэлтгэж, сэтгэлээ шингээн бэлэг барьж өөрийн талархал, хүндэтгэлээ илэрхийлдэг билээ. Тэгвэл бидний зүгээс хараахан бэлгээ сонгож амжаагүй яваа уншигчдадаа зориулж төрөл бүрийн сонирхолд нийцэх дараах бэлгийн хөтчийг бэлтгэлээ. Тэдэнд гарцаагүй таалагдах болно.


ORACLE SPA & CLINIC-ийн бэлгийн карт

Алжаал тайлах спа, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгддэг арьс болон үсний эмчилгээнүүд, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ, минимал интерьер бүхий нам гүм орчныг нэг дор цогцлоосон газар бол Oracle олон улсын эмнэлгийн шинэ салбар Oracle Spa & Clinic юм. Тэгвэл бид энэ удаад Oracle эмнэлгийн 100,000-2,000,000 төгрөг хүртэлх зургаан төрлийн үнийн дүн бүхий бэлгийн картыг санал болгож байна. Энэхүү бэлгийн картаар та хүссэн үйлчилгээндээ ороод зогсохгүй зөвхөн өөрт тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүнээр зөвлүүлэн авах боломжтой юм.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 1)

Oracle Spa & Clinic

Хаяг: Шангри-Ла зочид буудал, B1 давхар

Утас: 77181199-2

Instagram: @oracle.clinic_mn


MIKOTO брэндийн сувдан үнэт эдлэл

Нэг хясаанаас ердөө нэг л ширхэг гарч ирдэг Японы Акоя сувдаар эдлэлүүдээ урладаг Mikoto брэндийн сувдан зүүлтийг эмэгтэй хүн бүр цуглуулгадаа багтаахыг хүсдэг гэхэд хилсдэхгүй. Дизайнерын ур чадвар ихээр шаарддаг, нарийн хийцтэй энэхүү брэндийн үнэт эдлэлүүд сонгодог болон орчин үеийн хэв маяг хосолсон дизайнаараа бүх насны хэрэглэгчдэд тохирдог бөгөөд чанар, үнэ цэнийг эрхэмлэдэг бүсгүйд барих хамгийн гоё бэлэг байх болно.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 2)
Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 3)
Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 4)
Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 5)

MIKOTO Mongolia

Хаяг: ХУД, 11-р хороо, Zaisan Peak Residence
Утас: 77444599, 99994599

Instagram: @mikotomongolia


SMEG брэндийн цахилгаан бараа

Өвөрмөц өнгө төрх, чанартай материал, өдөр тутмын хэрэглээнд төгс зохицох дизайн бүхий SMEG брэндийн тансаг зэрэглэлийн гэр ахуйн цахилгаан бараа гэрийн эзэгтэй нарт гарцаагүй таалагдана. 1948 оноос хойш өдгөө 76 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Италийн алдарт SMEG брэнд нь кофены машин, ус буцалгагч, талх шарагч, шүүс шахагч, хөргөгч зэрэг хүний хэрэгцээнд зайлшгүй багтдаг олон төрлийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг санал болгодог. Өнгөлөг, өвөрмөц SMEG брэндийн бүтээгдэхүүнүүд таны гэрт өнгө нэмж, тав тухыг мэдрүүлэх болно.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 6)

Nomin Electronics

Хаяг: Улсын их дэлгүүр, Номин их дэлгүүрийн салбарууд

Утас: 1800-2888

Facebook: Nomin Electronics

Instagram: @nominelectronics.official

Мөн та enomin.mn сайтаас шууд худалдан авалт хийх боломжтой


THANN брэндийн үс, бие арчилгааны бүтээгдэхүүн

Олон төрлийн ургамлын найрлагатай үс, бие, арьс арчилгааны органик бүтээгдэхүүн санал болгодог THANN брэндийн Eden Breeze иж бүрдлийг энэ удаагийн бэлгийн хөтчөөр санал болгож байна. Энэхүү иж бүрдэлд будагтай үсийг зөөлрүүлж, тэжээл өгөх шампунь болон ангижруулагч, шинэхэн дэлбээлсэн жасмин болон сарнайн анхилуун үнэрийн хоршлоос бүрдэх тосон сүрчиг, хор гадагшлуулж, алжаал тайлах массажны тос, үнэрээр анагаах лаа зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байгаа юм. Тав тух, тансаг байдлыг эрхэмлэдэг бүсгүйчүүдэд тансаг үнэр, зөөлөн бүтэц, байгалийн гаралтай орц найрлагаас бүрдсэн гоо сайхны бүтээгдэхүүн зөв сонголт байх болно.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 7)

THANN Mongolia

Хаяг: Наран Плаза , 3 давхар

Наран Молл, 3 давхар

Наран Плэис, 2 давхар

Шангри-Ла Молл, 2 давхар

Улсын Их Дэлгүүр, 1 давхар

Утас: 75107683 

Facebook: Thann Mongolia

Instagram: @thannmongolia


CLIVE CHRISTIAN брэндийн сүрчиг

Дэлхийн алдарт тансаг зэрэглэлийн, цэвэр найрлагатай сүрчиг болох Clive Christian нь бүтэн өдрийн турш үнэрээ барьдаг бөгөөд түрхсэн хүнийхээ арьсанд уусаж үнэр нь илүү тодорч, улам баяждаг давуу талтай. Тэр дундаа урлагийн бүтээл мэт классик савлагаатай, түүхэн урлаг, архитектур болон цэцэрлэгжүүлэлтийн урсгалуудаас санаа авсан Noble цуглуулга нь өвөрмөц үнэрийнхээ ачаар таныг цаг хугацаагаар аялуулах болно. Англи чанар, төгс хийцийн баталгаа болсон дэлхийд нэр хүндтэй энэхүү брэндийг Монголд âme concept store цор ганц албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 8)

Clive Christian Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт âme concept store

Утас: 77110050

Facebook: Ame Concept Store

Instagram: @ame_concept_store


SHISEIDO брэндийн арьс арчилгаа

Японы гоо сайхны тэргүүлэгч брэндүүдийн нэг болох Shiseido нь монгол эмэгтэйчүүдэд маш сайн тохирдог, түгээмэл хэрэглэдэг брэнд учир хамгийн хэрэгцээтэй бэлгүүдийн нэг байх нь гарцаагүй. Тэр дундаа өөгүй тунгалаг, нөсөө толбо болон нүхжилтгүй, гэрэлтсэн эрүүл төгс арьстай байх өндөр шалгуурыг тавьдаг ази эмэгтэйчүүдэд зориулан бүтээсэн Vital perfection багцыг онцолж байна. Энэхүү багц нь ретинол болон цайруулах найрлага 4MSK агуулсан гүн үрчлээ арилгах тос, арьсыг чангалж, өнгийг сэргээх серум болон богино хугацаанд арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, гүн чийгшүүлэх тос гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа юм.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 9)

Shiseido Mongolia

Хаяг: Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Шангри-Ла Молл, 1 давхар

Central Молл, 1 давхар

Central tower, 2 давхар

Утас: 72720088

Facebook: Shiseido Mongolia


MAC COSMETICS брэндийн уруулын будаг 

Нас, хүйс, угсаа гарал харгалзалгүйгээр хүн бүрд тохирох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үзэл санааг баримтлан ажилладаг MAC брэндийг удаан тогтоц, хөнгөн бүтэц бүхий уруулын будаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл 24 цагийн турш тогтцоо барьдаг, кокос, ши цөцгийн тос зэрэг уруулыг өдрийн турш чийгшлээр хангах найрлага бүхий locked kiss уруулын будаг болон бусад бүтээгдэхүүнүүд баярын өдрүүдийг тохиолдуулан 30%-ийн хямдрал зарласан байгааг дуулгахад таатай байна.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 10)

MAC Cosmetics

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Утас: 77110050

Instagram: @maccosmetics_ulaanbaatar


ULEMJ GREASE салоны халдаггүй үс ороогч

Эрүүл бие, эрүүл арьс, эрүүл үстэй байхын тулд ухаалаг худалдан авалт хийж ухамсартай хэрэглээг чухалчилдаг эмэгтэйд гарцаагүй таалагдах бэлэг бол сэнс, индүү зэрэг цахилгаан багаж ашиглалгүйгээр үсээ өөрийн хүссэн хэлбэрт оруулах боломжийг олгох халдаггүй үс ороогч юм. Үс цахилгаанжиж, хугарахаас сэргийлсэн сатин даавуун материалтай энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэхэд тун хялбар бас тухтай бөгөөд таныг эрүүл, сайхан үстэй харагдахад туслах болно.

Бэлгийн хөтөч: Эмэгтэй хүн бүрд таалагдах бэлгийн санаанууд (фото 11)

Ulemj Grease

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Утас: 7777 9595

Facebook: Ulemj Grease

Instagram: @ulemj.grease

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх