Хайх

BURO. хөтөч: Арванхоёрдугаар сарын 13-19 хооронд болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Арванхоёрдугаар сарын 13-19 хооронд болох онцлох үйл явдлууд

Бие даасан үзэсгэлэн, сонгодог жүжиг болон чимэглэл бэлтгэх сургалт

Text: Buro.Mongolia


Шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор энэ долоо хоногт тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.

“Soul” үзэсгэлэн

Арванхоёрдугаар сарын 10-17, MN Арт галерей

Холимог техник ашиглаж, ер бусын бүтээлүүд туурвидаг уран бүтээлч Б.Дөлгөөн энэ удаад “Soul” хэмээх нэртэй бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэлээ. Тэрээр 2022 онд Францын нийслэл Парис хотноо гурван сарын турш зохион байгуулагдах “Cité internationale des arts” хөтөлбөрт Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцохоор шалгараад байгаа билээ. Сонирхсон хүн бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр түүний бүтээлээс худалдан авч, уран бүтээлчийг дэмжих боломжтой гэдгийг галерейн төлөөлөгчид онцолж байна.

Такстай


“Анна Каренина” жүжиг

Арванхоёрдугаар сарын 15-19, Улсын Драмын Эрдмийн Театр

Дэлхийн утга зохиолын үнэт эрдэнэ болсон Л.Н.Толстой зохиолчийн “Анна Каренина” роман Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа ахин нэг удаа амилах гэж байна. Жүжгийг алдарт Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдийг Н.Баярмаа, Т.Сэргэлэн, Б.Жаргалсайхан зэрэг хүндэт жүжигчид бүтээх юм. Тасалбар салхины хурдтай борлуулагдаж байгаа тул та яараарай.

Төлбөртэй


NEW YEAR with UB COMEDY

Арванхоёрдугаар сарын 18, UB Comedy Club

UB Comedy Club шинэ жилийн баярт зориулан тусгай хөтөлбөр бэлтгэсэн байна. Ирэх Бямба гарагт үзэгчид амтат хоол, халуун дарс зооглох зуураа комедиан Баяраа, 290, GINJIN, Mrs M, комедиан Жак зэрэг уран бүтээлчдийн тусгай үзүүлбэрүүдийг хүлээн авах юм. Түүнчлэн зочид хөгжөөнт тоглоом, бүжиг зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой гэнэ.

Төлбөртэй


“Гацуурын чимэглэлээ хийж суръя” сургалт

Арванхоёрдугаар сарын 18, Little heaven in UB

Хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд өөрсдийн гараар гацуурынхаа чимэглэл болон тоглоомыг урлах сайхан боломж гарч ирлээ. Халуун кофе, амтат жигнэмэг идэх зуураа дотны хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Төлбөртэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх