Coca-Cola Human Made нар хамтарсан бүтээлээ танилцууллаа
Төрсөн өдөр жилд ганц удаа
Зуун жилийн ойн баяр үргэлжилсэн хэвээр байна. Энэ удаад америкийн Coca-Cola компани, японы брэндтэй хамтран тусгай цуглуулга гаргажээ
Coca-Cola-ийн домогт лонх 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Компани баярт зориулж ном, сүлд дуу, цуврал үзэсгэлэн болон загварын брэндүүдтэй хамтарсан цуглуулга гаргасны дунд Human Made багтжээ.
Human Made брэндийг 2010 онд Токиогийн ди-жэй, хөгжмийн продюссер Томоаки Нагао байгуулжээ. Тус брэнд винтаж хувцас гаргадгаараа мэргэшсэн юм. Coca-Cola-тай хамтарсан цуглуулгад хийжүүлсэн ундааны лого эсвэл шилэн лонхны зурагтай богино цамцнууд орсон байна.