Хайх

Хосуудын төлөвлөгөө: Валентины баяраар юу хийх вэ?

Хосуудын төлөвлөгөө: Валентины баяраар юу хийх вэ?

Романтик, жазз, хип хоп, сонгодог, поп уур амьсгалтай газруудын алийг нь зорих вэ?

Text: Г.Тэмүүлэн


Өнөөдөр хайртай хүнтэйгээ юу хийж, үдшийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөж амжаагүй л явна уу? Тэгвэл одоо анхаарлаа хандуулаарай! Бюро 24/7 Гэгээн Валентины баяраар хаана хооллох, юу үзэх мөн хэрхэн дахин давтагдашгүй романтик уур амьсгал бүрдүүлэх талаар дэлгэж байна

Романтик оройн зоог

Хайрттайгаа романтик орчинд оройн зоог барих нь Гэгээн Валентины өдрөөр заавал хийх ёстой зүйлсийн нэг яах аргагүй мөн. Тиймээс хотын гайхалтай дүр зураг харагдах, романтик орчинг төгс бүрдүүлсэн Monet Restaurant Ulaanbaatar-д хосуудад зориулсан тусгай оройн зоогийг туршаад үзээрэй. Харин та ширээгээ эртхэн захиалахаа мартав аа!

Хосуудын төлөвлөгөө: Валентины баяраар юу хийх вэ? (фото 1)

Жүжиг эсвэл тоглолт үзэх үү?

Хэрэв та болон таны хайртай хүн урлагийн тоглолт үзэх дуртай бол The Corporate Hotel & Convention Center-т зохиогдох "Valentiners" тоглолтыг үзэж болох юм. Энэ үдэш A Sound, Г.Тэнүүн, Чойжоо зэрэг олон уран бүтээлчид дуулах болно.

Эсвэл та сонгодог урлагт дуртай бол агуу хайр дурлалын мөнхийн дуулал болсон "Парисын дарь эхийн сүм" жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрт үзээрэй.

Опозит & NMN live concert 

Үдшийг илүү чөлөөтэй, зугаатай өнгөрөөхийг хүссэн хүмүүс энэ хотын хамгийн хэлэмгий, доломгой репер Энэрэл, Гантулга, NMM гурвын амьд тоглолтыг үзэх боломжтой. Хип хоп хөгжимд дуртай хосуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хосуудын төлөвлөгөө: Валентины баяраар юу хийх вэ? (фото 2)

Циферблат дахь дотно үдэш

Валентины өдөр хайрттайгаа илүү тав тухтай орчинд ярилцаж, хоорондоо тоглож, сайхан дурсамж үлдээхийг хүсч байвал Циферблат сонирхолтой сонголт болно. Романтик дуунууд амьдаар тоглогдохоос гадна энэ үдэш "Eternal Sunshine of the Spotless Mind" кино гарна. 

Хосуудын төлөвлөгөө: Валентины баяраар юу хийх вэ? (фото 3)

Жазз үдэш

Мягмар гарагт Briti Grey-д жазз үдэш болдог. Харин энэ жилийн Валентины баяр мягмарт таарсан тул сэтгэл хөдөлгөсөн үдшийг жазз аялгуутай өнгөрүүлэх сайхан боломж гарлаа. GMUB-гийн жазз уран бүтээлчид та бүхний сонорыг мялаах болно. Тиймээс дагшаа уур амьсгалд дуртай хүмүүс энэ үдэш жазз аялгуунд хайртай хүндээ сэтгэлийн үгсээ хэлээрэй. 

Өөр юу хийх вэ?

Хэрэв энэ Валентины баяраар яг л өмнөх жилүүд шиг кино үзэж, хоол идэж өнгөрүүлмээргүй, илүү шинэлэг, сонирхолтой зүйл туршиж үзэхийг хүсвэл хотоос гарч Цонжин Болдогийн ойролцоо байрлах Нислэг Төвийг зориорой. Энд та олон төрлийн хэт хөнгөн онгоц түрээсэлж, 10 минутаас хоёр цаг хүртэлх хугацаанд тэнгэрт нисч эрх чөлөөг мэдэрч болно шүү. Хэзээ ч мартагдахгүй Валентины баяр болно гэдэгт итгэлтэй байна.

Хосуудын төлөвлөгөө: Валентины баяраар юу хийх вэ? (фото 4)

Хаанаас хамгийн гоё цэцэг авах вэ?

Бүх дурлалт хосуудын өдрийн салшгүй нэг хэсэг бол цэцгийн баглаа байдаг. Хамгийн сайхан үнэртэй, дэгжин хайрцагтай цэцгийг хайртай бүсгүйдээ бэлэглэж романтик үдшийг улам бүр төгс болгох хэрэгтэй. Алдарт Maison des Fleurs брэндийн хамгийн сайхан цэцэгсийг бид санал болгож байна.

A photo posted by Maison Des Fleurs (@mdf_ub) on

Мөн хэрэв та хайртдаа Валентины баярын бэлгээ сонгож амжаагүй бол бидний бэлдсэн бэлэгний санаануудыг эндээс хараарай.

цааш үзэх