Харилцаагаа хэрхэн романтик, халуухан хэвээр хадгалж үлдэх вэ: Мэргэжилтнүүдийн өгсөн 5 зөвлөгөө
"Хайртай хүндээ гайхалтай сайн чанаруудыг нь үргэлж сануулж байгаарай (Муу чанаруудыг нь дурдахгүй өнгөрөхийн тулд хэлээ хазсан ч хамаагүй). Жишээ нь та түүний хоол хийх чадвар, хошин шогийн мэдрэмж гэх мэт сайн талуудыг үнэлдэг болохоо мэдрүүлж, хийдэг бүх эерэг зүйлсийг нь онцлоорой" - лицензтэй мэргэжлийн зөвлөх, "Successful Second Marriages" номын зохиолч Патриша Бубаш
"Нар жаргахыг харах, сүм хийдэд очиж үзэх, шинэ хоол эсвэл өөр ямар нэгэн шинэ зүйл турших, бие биедээ наалдаж, тэврэлдэх, хөтлөлцөх зэрэг нь хосуудыг илүү дотно болгoдог бөгөөд энэ нь харилцааг сэтгэл догдлом, сэтгэл ханамжтай хэвээр хадгалж үлдэхэд тусалдаг" - Нью-Жерси дахь хосын сэтгэл зүйч, Бет Сонненберг
"Хамгийн анх яагаад бие, биедээ татагдсанаа эргэн дурсахад хэдэн хормыг зарцуулаарай. Тухайн үеийнхээ хөгжилтэй мөчүүдийг хамтдаа эргэн санаж, яг юу мэдэрч байснаа хоорондоо хуваалцаарай" - Institute for Advanced Study of Human Sexuality (IASHS) институтийн сексологийн профессор Стив МакГоф
"Таван өдөр дараалан секс хийх челленжэд уриалж байна. Хэдийгээр амархан сонсогдож болох ч завгүй хүмүүст энэ нь тийм ч амар зүйл биш болохыг ойлгох болно. Бид үүнийг хэрэгжүүлж үзсэн бөгөөд бодож байснаас илүү хэцүү байсан. Тогтмол секс хийх нь таны бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ. Хэрэв та ерөнхийдөө сексийн хувьд нам гүн амьдардаг бол энэхүү челленжийг нэгэн хэвийн сексийн зуршлаасаа салах арга зам гэж тооцоорой" - Marriage365 ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Мейган ба Кейси Кастон
Тэврэлт нь түгшүүр болон сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг бууруулдаг. Мөн хэн нэгнийг тэврэхэд окситоцин, допамин зэрэг "аз жаргалын гормон" тархинд ялгардаг болохыг Питтсбург дахь Карнеги Меллон их сургуулийн судлаачид баталсан байдаг.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт