Хунтайж Харри болон Меган нарын охин Лилибет нэг нас хүрлээ
Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нарын бага охин Лилибет Диана Маунтбеттен-Виндзор энэ зургаадугаар сарын 4-нд “Хатны ойн баяр”-ын үеэр нэг нас хүрч, Их Британи дахь өөрсдийн гэр болох Фрогмор коттеджид дотнын хүмүүстэйгээ тэмдэглэн өнгөрөөжээ. Хатан хаан II Элизабетын албан ёсны төрсөн өдөр болон хаан ширээнд заларсны 70 жилийн ойг “Хатны ойн баяр” хэмээн зургаадугаар сарын 2-5 өдрүүдэд улс орон даяар бүх нийтийн амралт болгон тэмдэглэсэн юм. Фрогмор коттеджийн зүлгэн дээр цэнхэр даашинз өмсөн сууж буй Лилибетийн зургийг гэр бүлийн дотнын найз, зурагчин Мисан Харриман авсан байна. Хатан хаан II Элизабетыг хүүхэд насанд нь Лилибет гэж дууддаг байсан бөгөөд охинд Лилибет Диана гэж нэр хайрласан нь их хүндэтгэл бас хайрыг илэрхийлсэн гэлээ.
Харри болон Меган нар өнгөрөгч баасан гарагт хаанд талархал өргөх ёслолд оролцохоор Гэгээн Паулын сүмд ирсэн нь хоёр жилийн дараа анх удаа хааны гэр бүлийн арга хэмжээнд оролцохоор олны өмнө гарч ирсэн үйл явдал болжээ. Хосууд арга хэмжээ дуусмагц Калифорни дахь гэр лүүгээ буцсан байна.