Хайх

Кит Харингтон болон Роуз Лесли нар анхны хүүхдээ хүлээж байна

Кит Харингтон болон Роуз Лесли нар анхны хүүхдээ хүлээж байна

Хосууд "Game of Thrones" цувралын зураг авалт дууссаны дараа буюу 2018 онд гэрлэсэн билээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед жүжигчин Кит Харингтон болон Роуз Лесли нар анхны хүүхдээ хүлээж байгаа гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж эхлээд байсан билээ. Тэгвэл "Game of Thrones" цувралд Игриттийн дүрийг бүтээсэн Шотландын жүжигчин Роуз Лесли Их Британийн Make сэтгүүлийн зураг авалтад оролцож, бие давхар болсноо сонирхолтой байдлаар баталжээ. Тэрээр зураг авалтад ихэвчлэн сул загвартай хувцас өмссөн байгаа бол зарим зургууд дээр түүний өөрчлөгдсөн биеийн галбир харагдаж байгаа юм.

 

 

Жүжигчин бүсгүйн зургийг дарсан гэрэл зурагчин Урсула Лейк "Дан эмэгтэй гэрэл зурагчдаас бүрдсэн зураг авалтын баг Роузийн ээж болохоор бэлтгэж байгаа гайхалтай цаг мөчийг дурандаа буулгалаа" гэж Instagram хуудастаа бичжээ.

Эргэн сануулахад "Game of Thrones" цувралд Жон Сноу болон Игриттийн дүрийг бүтээсэн Кит Харингтон, Роуз Лесли нар 2018 онд гэрлэж байв. Тэдний хурим Шотланд дахь сүйт бүсгүйн удам дамжсан цайзад болж өнгөрсөн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх