Хайх

Мишель Обама аз жаргалтай, бат бөх харилцаанд хүрэх нууцаасаа дэлгэлээ

"Баракийг цонхоор түлхчихмээр санагдах үе надад байсан"

Text: Buro.Mongolia


Зураг:

Мишель Обама он удаан жил үргэлжлэх бат бөх харилцааг хэрхэн бий болгох талаар зөвлөгөө өгчээ. Тэрээр хувийн туршлагаасаа Spotify дээрх өөрийн подкастдаа хуваалцсан байна.

Юуны түрүүнд АНУ-ын тэргүүн хатагтай асан амьдралынхаа хамтрагчийг сонгохыг сагсан бөмбөгийн баг бүрдүүлэх үйл явцтай зүйрлэжээ. "Хэрэв харилцааг сагсан бөмбөгийн баг гэж төсөөлбөл та зөвхөн ялахыг хүсэж байгаа тамирчдыг л багтаа авна. Тиймээс зөвхөн хүчирхэг тоглогчийг багтаа байлгахыг хүснэ. Тийм биз? Та багтаа сул дорой гишүүн байлгахыг хүсэхгүй шүү дээ. Мөн багийн гишүүн бүр бүх зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь чи "Би бөмбөг шиддэггүй, хамгаалдаггүй. Би зөвхөн бөмбөг залдаг" гэж хэлдэг хүнийг хэзээ ч сонгохгүй.

Мишель Обамагийн хэлснээр тэрээр хамгийн шилдэг тоглогчийг сонгосон гэжээ. "Би Лебронтой гэрлэсэн. Өөрийн Леброны хувилбарыг сонгосон" хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр хүчирхэг тоглогч ч алдаа гаргахаас дархлагдаагүй байдгийг онцолсон юм.

 

 

"Надад Баракийг цонхоор түлхчихмээр санагдах үе байсан. Заримдаа сэтгэл хөдлөл үнэхээр дээд цэгтээ тулдаг гэдгийг мэдээсэй гэсэндээ үүнийг би хэлж байгаа юм. Энэ нь чи бууж өгөх ёстой гэсэн үг биш. Эдгээр хүнд цаг мөчүүд удаан хугацааны турш үргэлжилж болно. Залуу хосууд асуудал хүндрэлүүдтэй нуур тулмагцаа бүх зүйлийг нурлаа гэж бодон бууж өгөхөд бэлэн болдог. Хэрэв энэ гэрлэлтийг сүйрүүлдэг гэж бодож байгаа бол Барак бид хоёр аль хэдийнэ салчихсан байгаа. Бид хоёр гэрлэлтийнхээ туршид олон зүйлийг хамтдаа туулсан. Бидний харилцаа маш бат бөх. Хэрэв энэ бүх хугацаанд би бууж өгөөд бүх зүйлийг орхиод явсан бол хамтдаа өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүдээ мэдэрч чадахгүй байх байлаа" гэж тэрээр хувийн туршлагаасаа хуваалцсан байна.

Түүнчлэн тэрээр Tinder гэх мэт болзооны аппуудаас татгалзахыг зөвлөжээ. "Хэн нэгэнтэй хамт ямар нэгэн зүйл бүтээж босгохыг хүсэж байна уу? Хэн нэгнийг хайж олон, хамтдаа байх хүсэлтэй байгаагаа үнэн сэтгэлээсээ хэлж, жинхэнээсээ болзож, хамтдаа бүхнийг төлөвлөж, харилцаагаа хааш хүрэхийг ажиглаж, улмаар хамтын амьдрал зохиохоос өөр үүнийг хийх ид шидийн арга гэж үгүй. Чи Тиндердэж удаан хугацааны харилцаанд хүрнэ гэж байхгүй" хэмээн хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх