Нэгэн Япон ресторанд хүн хоорондын зайг баримтлах үүднээс ширээнүүдэд чихмэл тоглоомуудыг суулгажээ
Коронавирустэй холбоотой арга хэмжээ
Японы Изу-Шаботен амьтдын хүрээлэнгийн ресторанд үйлчлүүлэгчдийн хоорондын зайг аюулгүй хэмжээнд байлгах үүднээс ширээнүүдэд чихмэл тоглоомуудыг суулгах санаачилгыг хэрэгжүүлжээ. Энэ талаар Design Boom мэдээллэсэн байна.
Тус амьтдын хүрээлэн нь COVID-19 цар тахлын улмаас үүд хаалгаа түр хугацаанд хаагаад байсан боловч энэ тавдугаар сарын 16-нд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авснаар эргэн нээгдэх боломжтой болсон байна. Ресторанаар үйлчлүүлэхийн тулд маск зүүж, гараа ариутгахаас гадна хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай тул рестораны зүгээс ийнхүү ширээнүүдэд чихмэл анааш, панда, капибар амьтдыг байршуулжээ.
Капибар нь Изу-Шаботен амьтдын хүрээлэнгийн хамгийн алдартай амьтан бөгөөд яг энэ газарт, 1982 онд, капибарт зориулсан задгай халуун ванныг сэдэж олсон байдаг. Тэр цагаас хойш энэ нь капибаруудын өвлийн улиралд хийх дуртай зүйлсийн нэг бөгөөд тэд зүгээр л ваннд хэвтэн дулаацаж, таашаал авдаг байна.