TWG Tea - Тансаг зэрэглэлийн цайны соёлыг Монголд нэвтрүүлж буй брэнд
Цай уухын ач тус болон чанартай цай юугаараа ялгаатай байдаг вэ?
Эртний Хятад улсаас гаралтай цайны соёл өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Баялаг түүхтэй уг соёл нь үндэстэн бүрийн өвөрмөц чанар, эв найрамдал, нөхөрлөл зэрэг олон зүйлсийн бэлгэ тэмдэг болдог төдийгүй амин дэмээр баялаг тул бие махбодыг хоргүйжүүлж, эмчилгээний үйлчилгээ ч хүртэл үзүүлдэг ид шидтэй. Ийм ч учраас орчин үед цайны маш олон төрөл байдаг болсны дагуу цайны брэндүүд ч мөн олширч зах зээлд ширүүн өрсөлдөөн бий болоод байна. Тэр дундаа тансаг зэрэглэлийн цайны төрөлд цөөн хэдхэн брэнд хүлээн зөвшөөрөгдсөн байдгаас TWG Tea гэх Сингапураас гаралтай дэлхийд алдартай нэгэн брэндийг бид энэ удаад онцолж байна.
TWG Tea брэнд нь дэлхийн 43 улсад тансаг зэрэглэлийн цайны салон болон бүтикээ нээж, өөр хэний ч санал болгохгүй 800 гаруй нэр төрлийн цай, өвөрмөц цайны хольцыг хэрэглэгчдэдээ түгээдгээрээ бусдаас онцлог юм. Харин Монголд тус брэндийн цайнуудыг энэ оны эхээр албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн байна. Бүр тодруулбал, TWG Tea-н дэлхийд хамгийн өндөр эрэлттэй 100 гаруй төрлийн цайг шаазан болон гэр ахуйн эдлэлийн Lenox брэндийн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болжээ.
Амжилтын нууц
Дэлхийн цайны салбарт тэргүүлж буй TWG Tea брэндийн мөрддөг гол зарчим нь хамгийн сайн чанарын навчсаар цай үйлдвэрлэн бүтээхэд оршдог байна. Уг зорилгын төлөө мэргэжилтнүүд жил бүр олон мянган бээрийг туулж, дэлхийн шилдэг цайны тариалангаас зөвхөн дээд сортын цай нийлүүлдэг бөгөөд гайхалтай амт, үнэр бүхий төгс аяга цай үйлдвэрлэхийн тулд цайны хандаа мөн л дээд зэрэглэлийн ховор жимс, гаа, какао, самар, халуун ногоо, элдэв төрлийн цэцэгс, сарнай болон ургамалтай хольдог байна. Ийм ч учраас TWG Tea брэнд нь олон орны хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж, танигдсан билээ.
Тус брэндийн цайг амталснаар дэлхийн шилдэг навчис ургадаг тариалангуудын уур амьсгалыг шууд л аяганаасаа мэдрэх боломжтой байдгийг хэрэглэгчид нь үргэлж онцолдог. Тодруулбал, Хималайн уулын оройгоос түүж авсан ургамал навчистай цайг амтлах үед яг л өөрийн биеэр тэнд очиж, цэнгэг сайхан агаарыг нь үнэрлэж буй мэт мэдрэмжийг авдаг байна. Гайхалтай биш гэж үү? Тус брэндийн салбаруудаар нь зочлоод цайнуудыг нь үнэрлээд үзэхэд л анхилуун цэцэгс болон жимс ханхлах болно.
Түүнчлэн цайны өндөр соёлоороо алдартай Хятад болон Японы томоохон хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг TWG Tea брэндийн нэр хүнд нь өдөр ирэх тусам өсөж байгаа нь цайных нь сайн чанарыг илтгэж байгаа юм.
TWG Tea цайнуудын ач тус
Цай нь эрүүл мэндийн хувьд хүн бүрт тохиромжтой ундаа тул дэлхий нийт цайг улам л их хэрэглэдэг болж, цай уудаг үйлчлүүлэгчдийн тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа нь амьдралын шинэ хэв маяг бий болж буйг харуулна. Тэр тусмаа TWG Tea брэнд хамгийн сайн чанарын навчис хэрэглэгчдэдээ санал болгодгоороо онцлог юм. Жишээлбэл Хималайн ариун догшин уулын оройгоос гар аргаар түүсэн байгалийн антиоксидантуудаар баялаг цай нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй. Эсвэл зөвхөн Шри Ланка арал дээр ургадаг дээд зэргийн цайны навчны дөнгөж соёолон гарч ирсэн зулзаган навч нь ч мөн адил тус газар шингэсэн бүх шимт тэжээлийг өөртөө агуулдаг байна. Тийм болохоор ургамал навчис дэлхийн хаана хамгийн сайхан ургана, тэндээс л авчирдаг хатуу зарчимтай TWG Tea брэндийн цайнуудаас эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг нь мэдэрч болох биз ээ.
TWG Tea цайнуудыг стресснд их өртдөг болон нойргүйдлийн асуудалтай хүмүүс өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой. Ийм асуудлуудтай тулгарсан олон хэрэглэгчид уг брэндийн цайг ууж эхэлснээр хурдан тайвширч, оройгоор бат бөх нойрсдог болсон талаараа хуваалцсан байдаг. Яг л цэвэр байгалийн ургамлаар хандалж хийж байгаа учраас эдгээр цайнууд бие махбодод ийнхүү эерэгээр нөлөөлдөг байна.
Цайны төрлүүд болон цай уухад тохиромжтой цагууд
Ерөнхийдөө цайг найман төрөлд хуваадаг. Цагаан, шар, улаан, ногоон, хар, хөх, хатаасан цэцэгсийн навчистай болон "matured tea" буюу тусгай технологийн дагуу исгэж хатаадаг цай гэх мэт цайны төрлүүд байдаг. Хар цай нь өглөө биднийг эрч хүчээр дүүргэх чадвартай юм. Учир нь хар цай их хэмжээний танин бодис агуулдаг тул хүнийг сэргээх чадвар нь өндөр байдаг. Харин цэнхэр цай хоол боловсруулах системийг сайжруулахад тусалдаг бөгөөд ногоон цай нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул эдгээр цайг өдрийн цагаар хэрэглэхэд тохиромжтой. Орой үдшээр бол цагаан болон улаан цай уувал зохистой байдаг. Цагаан цай нь маш бага хэмжээний теин бодис агуулдаг бөгөөд улаан цай нь танины агууламжгүй тул хүүхдүүдэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд, бүх насны хүмүүст тохиромжтой байна. Тийм болохоор өглөө, өдөр, оройн цагаар өөрт таарах бүх төрлийн цайг TWG Tea брэндээс сонирхоорой.
Уг брэндийн цайнууд гараар оёсон даавуун дүрдэг ууттай болон нунтаган хандалдаг бүтэцтэй гэсэн хоёр хувилбартай. Цай хандлах нь өөрөө их утга учиртай байдаг. Тухайлбал, хандлах явцад муу зэрэглэлийн цайны будаг нь шууд гарчихдаг бол TWG Tea брэндийн цайг заавал 2-5 минут хандлах хэрэгтэй юм. Мөн нунтаг цайгаа хандлахдаа 2,5 грамм буюу нэг цайны халбагыг аягандаа хийх нь хамгийн зөв хэмжээ хэмээн брэндийн төлөөлөгчид зөвлөдөг байна. Ихэнх хүмүүс цагаа хэмнэх зорилгоор бага хэмжээгээр цайгаа хандалснаар амт чанарыг нь бүрэн мэдэрч чаддаггүй.
Маш тансаг бэлэг байх болно
Та ямар жимс, ургамал нэрлэнэ, тийм л орцтой цайг TWG Tea брэнд танд санал болгох болно. Үүгээр ч зогсохгүй брэндийн хамгийн алдартай цайнуудын үнэр болон амтыг санагдуулам лаа, жигнэмэг, цайндаа уусгадаг чанамал болон сахарын охийг тус брэндээс худалдан авах боломжтой. Хэрэглэгчдэдээ илүү давтагдашгүй мэдрэмжийг олгохын тулд TWG Tea-н хамт олон мөн цайны дагалдах сав суулганы цуглуулгыг худалдаалдаг.
Тухайлбал, гоёмсог цайны савалгаа, үлээж гаргадаг гар хийцийн олон төрлийн шил, шаазан, керамик болон ширмэн цайны данхнууд, нарийн ясан шаазан аяганууд, чихрийн таваг, бүх төрлийн цайны шүүлтүүр, халбага зэрэг аксесуарууд олны таашаалыг хүртдэг байна.
Сонирхуулахад, орчин үеийн залуучууд цайг илүү их сонгох болсон шалтгаан нь хүний биед хор хөнөөл учруулахгүйгээр сэргээдэг чанарт оршиж байна. Биднийг сэргээх үүргийг гүйцэтгэдэг кофеин нь зарим төрлийн цайнд байдаг танин бодистой хослоод теин гэх зөвхөн цайнд агуулагддаг бодисыг үүсгэдэг билээ. Уг теин бодис нь зүрх судасны болон төв мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг тул хэрэглэгчид цайг илүү онцолдог болсон юм. Үүнийг харгалзан TWG Tea брэнд дурсгалт бэлэг болох онцгой цайны багцуудыг гаргаад буй билээ. Тусгайлан боож савласан багцууд олон төрлийн цайны сонголттой бөгөөд дотроо өмнө нь дурдсан амтат бүтээгдэхүүнүүд болон дагалдах хэрэгслүүдийг багтаасан байна. Ойр дотнын хүмүүс болон гэр бүлтэйгээ бэлгэнд авсан цайгаа хамт амтархан уухад өгсөн хүнээ дурсах тул энэ нь хамгийн эрүүл бөгөөд сайхан бэлэг болох нь гарцаагүй.
Тэр дундаас онцлох хэрэгтэй цайны багц бол “Weekend” гэх нэртэй олон төрлийн цайнуудын агууламжтай багц юм. Одоогийн байдлаар коронавирусээс болж бид гадагшаа аялж зугаалж чадахгүй байгаа учраас тус багц таныг Сингапур, Дубай, Венец гэх мэт олон сэтгэл татам хотууд руу аваачсан мэт мэдрэмжийг өгнө. Жишээ нь Венец хотын Grand Canal сувгийн үзэмжээс санаа аван “Weekend in Venice Tea” багцад хатаасан тансаг хан боргоцой болон ойн жимстэй ногоон цайны хольцыг багтсаасан юм. Үүний дагуу багцад багтсан бусад цайнууд ч бас өөрсдийн гэсэн онцлог орц найрлагатай билээ. Цайны багцуудтай илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
TWG Tea бол хүн бүрт хүртээмжтэй тансаг зэрэглэлийн олон улсын цайны брэнд юм. Тийм ч учраас өөрийн дуртай орц найрлагатай гоёмсог сайхан цайг сонгоод таалан уугаарай.
Хаяг: Зайсан Скуэр төв, 3 давхар
Шангри-Ла худалдааны төв, 1 давхар
Холбогдох утасны дугаар: 7555-2424
Facebook хуудас: LENOX Mongolia