Хайх

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг

Япон улсын алдарт гангар шаазан эдлэлийн Норитакэ брэнд

Text: Buro.Mongolia


Шинээр гэр бүл болж буй хүмүүст хуримын бэлэг сонгохдоо хосууд ирээдүйд хамтдаа гэртээ эдэлж хэрэглэн, халуун дулаан уур амьсгалыг бий болгох эд зүйлс бэлэглэн он удаан жилийн аз жаргалыг ерөөдөг уламжлалтай. Мэдээж хэрэг сүүлийн жилүүдэд дугтуйд мөнгө хийн бэлэглэх нь ихэссэн ч амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдрийн талаар он удаан жилийн турш дурсагдаж, үе дамжин өвлөгдөн үлдэх үнэ цэнэтэй, утга учиртай бэлэг сонгох нь зүйтэй юм. Тийм ч учраас дэлхийн олон оронд шинэхэн хосуудад хуримын бэлэг болгож хамгийн тансаг, чамин хийцийн гангар шаазанг бэлэглэдэг заншил тогтсон байдаг.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 1)

Норитакэ гэдэг нэр туршлагатай гангар шаазан эдлэл цуглуулагчид, эртний эдлэл сонирхогч эсвэл зүгээр л чанартай, гоёмсог гангар шаазан эдлэл таашаагчдын дунд алдартай. Япон улсын гангар шаазан эдлэлийн Норитакэ брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн айл гэр төдийгүй дээд зэрэглэлийн ресторан, дэлхийн алдартай зочид буудлуудын ширээг чимэглэж, гоо үзэмж болон өндөр чанараараа таашаагдаж ирсэн юм. Анх 1904 онд Моримурагийн гэр бүл Япон улсын Норитакэ гэх нэгэн жижиг тосгонд Европын хэрэглэгчдийн таашаалыг хүртэх өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор гангар шаазан эдлэлийн компаниа үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр тэд өөрсдийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд олон улс даяар амжилтад хүрч, дэлхийн 90 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Цаг хугацаагаар шалгарсан чанар, орчин үеийн дэвшилтэт технологи, экологийн цэвэр аюулгүй түүхий эд, гоо зүйн өндөр мэдрэмж, гар аргын нарийн хийц нь Норитакэг дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн гангар шаазан эдлэлийн брэндүүдийн эгнээнд нэгтгэсэн юм.

Зоогийн ширээг чимэглэх торон нэхээс, ботаник цэцэрлэг, үнэт металл

Өнөөдөр Норитакэ брэнд нь гангар шаазан эдлэл урлах Япон улсын уламжлалт арга барил, технологийг орчин үеийн контемпорари дизайнтай хослуулан урлагийн бүтээл мэт нарийн детальтай гангар шаазан эдлэлүүдийг урлаж байна.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 2)

Glendonald Gold

Алт, платинум болон гоёмсог Арабеск хээгээр чимэглэсэн цасан цагаан өнгийн гангар шаазан эдлэлүүд нь цэмцгэр атлаа тансаг мэдрэмжийг төрүүлж, айл гэрт гоо үзэсгэлэн, ая тухыг нэмнэ.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 3)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 4)

Flanders Gold

Франц болон Бельгийн газар нутгийг хамарсан Фландр мужийн алдарт торон нэхээсийг санагдуулам хээ нь зөөлөн, тансаг, винтэж уур амьсгалыг зоогийн ширээнд бүрдүүлнэ.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 5)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 6)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 7)

Forever Fields

Цэнгэг агаар, зөөлөн сэвэлзэх салхи, навчсын шаржигнаан, нарны туяа гээд байгалийн гоо үзэсгэлэнг геометрийн дүрстэй хослуулан өнгө, хэлбэр, дүрсний сонирхолтой "тоглолтыг" харуулсан байгаа.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 8)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 9)

Heathmont Gold

Тод улаан болон зөөлөн саарал өнгөнүүдийг хослуулсан, торон нэхээс бүхий хээтэй энэхүү үзэсгэлэнт цуглуулга нь өдөр тутам болон онцгой тохиолдлын алинд нь ч хэрэглэхэд зохимжтой.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 10)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 11)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 12)

Peony Pageant

Бүх цаг үед сонгодогт тооцогдож ирсэн ботаник трендээс сэдэвлэн бүтээгдсэн дэлбээлж буй цээнэ цэцгийн хээтэй гангар шаазан эдлэл нь гэрийн эзэгтэйн гоо зүйн өндөр мэдрэмжийг илэрхийлнэ.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 13)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 14)

Menorca Palace

Италийн сэргэн мандалтын үеийн гангар шаазан эдлэлээс сэдэл авч, Арабеск хээгээр чимэглэн урласан аяга таваг нь ямар ч ширээг өнгөлөг болгон сэргээнэ.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 15)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 16)

Өдөр бүр хэрэглэж болох бат бөх чанар

Зөвхөн хүндэт зочин айлчлан ирсэн эсвэл баяр ёслол тэмдэглэсэн онцгой тохиолдолд л гангар шаазан эдлэлээ шүүгээнээсээ гарган ширээгээ засдаг цаг үе аль хэдийнэ улирч хоцрогдсон. Норитакэ брэндийн гангар шаазанг ясны үнс, шавар, каолин, кальци, кварц зэрэг байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан өндөр температурт шатааж бүтээдэг учраас маш хатуу, бат бөх атлаа нимгэн, тунгалаг чанартай болдог. Үр дүнд нь цаас шиг нимгэн хийцтэй гоёмсог гангар шаазан эдлэлүүд нь богино долгионы зуух болон аяга таваг угаагч машинд ч тэсвэртэй, эдэлгээ сайтай болдог байна. Тиймээс зөвхөн онцгой тохиолдол гэлтгүй өдөр бүр өглөөний цай, өдрийн хоол, оройн зоогоо гангар шаазанд барин өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гоёмсог зүйлсээр хүрээлүүлж амьдрах нь танд амьдралын жижиг баяр баясгалан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэх болно.

Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 17)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 18)
Шинэхэн хосуудад зориулсан хуримын тансаг бэлэг (фото 19)

Noritake Mongolia

Хаяг: Поларис их дэлгүүр, 2-р давхар
Утас: 7018 8110

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх