Алена Ахмадуллина
- Улс:Орос
- Салбар:Загвар зохион бүтээгч
Alena Akhmadullina брэндийг үндэслэгч, дизайнер Елена Асфировна Ахмадуллина Ленинград мужийн Сосновый Бор хотод цөмийн инженерүүдийн гэр бүлд төржээ. Санкт-Петербургийн Технологи, Дизайны Улсын Их Сургуулийн нэгдүгээр курсын оюутан байхаасаа л энэ амбицтай эмэгтэй өөрийн стиль, анхны цуглуулгынхаа эрэл хайгуулыг хийж эхэлсэн байв.
Оросын загварын ертөнцийн тод од болж чадсан түүний хувьд шинэ мянганы эхлэл маш амжилттай байлаа. Алена Ахмадуллина "Адмиралтейская игла", "Оны шилдэг даашинз", "Smirnoff Fashion Award" гэх мэт олон нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. Дараа нь тэрээр Alena Akhmadullina брэндийн нэрэн дор анхны prêt-à-porter цуглуулгаа амжилттай танилцууллаа. 2005 оны Парисын загварын долоо хоног дээр "муха-цокотуха"-тай (Корней Чуковскийн хүүхдийн номын баатар болох ялаа) үслэг эдлэлийн пальто, нарийхан брюк, нисч буй мэт макси даашинз зэргээрээ өөрийгөө танилцуулж чадлаа. Тэр оноос хойш Алена Ахмадуллина Парисын загварын долоо хоногуудад тогтмол оролцож ирсэн юм. Алена 2007 онд Оросын Олимпийн шигшээ багийн дүрэмт хувцсыг бүтээв. Тэрээр 2008 онд дуучин бүсгүй Земфирагийн "Баярлалаа" нэртэй аялан тоглолтын хувцсыг хийсэн байна. Тэр үед "Загвар өмсөгчийн төрхтэй загвар зохион бүтээгч" гэх хочтой Алена өөрийн "Concept Store Alena Akhmadullina" нэртэй бутикийг Москвад нээжээ.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт