Мөн эдгээрийг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Амтархан идэх дуртай бөөрөлзгөнө, гадил жимс арьсыг тань ус чийгээр хангаж, хөгшрөлтөөс сэргийлдэг болохыг та мэдэх үү? Арьсны эмч Карен Хаммерман болон эм зүйч Адарш Вижей Мудгил нар арьсанд хамгийн их тэжээл өгдөг жимс, жимсгэнүүдийг нэрлэж байна.
Гадил
TONYMOLY Magic Food Banana Sleeping Pack
В3, B5, B6 болон C амин дэм зэрэг арьсанд ашигтай витаминуудаар баялаг гадил жимс нь арьсыг гэрэлтсэн, толигор болгох үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн гадил жимсэнд агуулагддаг А амин дэмийн 75 хувийг ус бүрдүүлдэг тул хуурайшиж, өнгөө алдсан арьсанд нэн тохиромжтой болохыг арьсны эмч Карен Хаммерман зөвлөсөн юм.
Авокадо
Glow Recipe Avocado Melt Sleeping Mask
Антиоксидант, эрүүл өөх тосоор баялаг авокадо нь арьсны эд эсүүдийг идэвхжүүлэн, коллагены нийлэгжилтийг дэмжихийн зэрэгцээ чийгийг удаан хугацаанд хадгалж өгдөг онцлогтой. Эм зүйч, арьсны эмч Адарш Вижей Мудгилийн онцолж буйгаар зовхины тос, маск зэрэг тэжээлийн бүтээгдэхүүний найрлагад авокадо ордог болохыг онцоллоо.
Улаан лооль
Indie Lee Brightening Cleanser
Ликопин, бета-каротин, альфа-каротин зэрэг биед тустай антиоксидант болон E, С амин дэмээр баялаг улаан лооль нь арьсыг цайруулах, уян хатан болгох, чийгшүүлэх, батгашилтыг багасгахад эерэгээр нөлөөлдөг. Түүнчлэн найрлага дахь ликопин антиоксидант нь хэт ягаан туяаны цацрагаас хамгаалж, арьсыг эрүүл болгох үйлчилгээг үзүүлдэг байна.
Тарвас
Glow Recipe Pink Juice Watermelon Moisturizer
Тарвас жимс гоо сайхны салбарт онцлох найрлагын нэгээр нэрлэгдэх болж, найрлагадаа тарвас агуулсан бүтээгдэхүүнүүд бестселлер болсоор байна. Учир нь антиоксидантаар баялаг тарвас жимс нь богино хугацаанд арьсны өнгийг сэргээж, чийгшүүлэх үйлчилгээг үзүүлэн, батгашилт, нүхжилт үүсэхээс сэргийлдэг.
Бөөрөлзгөнө
MOON FRUIT Superfruit Night Treatment
Гоо сайханд хамгийн их ашиг тустай жимс бол эргэлзээгүй амтат бөөрөлзгөнө юм. Бөөрөлзгөнө жимсний дийлэнх хувийг антиоксидант болон омега-3, омега-6 гэх арьсыг уян хатан болгох үйлчилгээтэй нэгдлүүд эзэлдэг. Батгашилт, экзем зэрэг арьсны асуудалтай бол бөөрөлзгөнө жимсийг хүнс болон гоо сайхандаа хэрэглэхийг арьсны эмч Карен Хаммерман зөвлөсөн юм.
Цитрус
Joanna Vargas Vitamin C Face Wash
Цитрус жимсэнд чөлөөт радикал, нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол зэргээс арьсыг хамгаалах антиоксидантууд, арьсны өнгөн давхаргыг чийгшлээр хангах ус ихээр агуулагддаг. Түүнчлэн цитрус жимс коллагены нийлэгжилтийг дэмжиж, хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж өгдөг учир арьсны толигор, өнгөлөг залуу байдлыг хадгалдаг байна.
Хан боргоцой
Glow Recipe Pineapple-C Bright Serum
Хэрэв арьсаа цайруулах, гуужуулах үйлчилгээг нэг дор авахыг хүсч байвал найрлагадаа хан боргоцой агуулсан бүтээгдэхүүн сонгохыг эм зүйч, арьсны эмч Адарш Вижей Мудгил зөвлөлөө. Хан боргоцой жимсэн дахь С амин дэм нь арьсны нөсөө толбыг арилгадаг бол байгалийн гаралтай альфа гидрокси хүчил болон бромелаин хэмээх фермент нь арьсыг гуужуулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт