Иоланда Хадид зөвлөж байна: Толигор арьс, эрүүл биеийг цогцлоох 5 арга

Өдгөө 56 настай загвар өмсөгч Иоланда Хадидын эрүүл бие, гоо үзэсгэлэнгийн нууц

Долоо хоногт дөрвөн удаа дасгал хөдөлгөөн хийх

Иоланда Хадид иог, алхах, морь унах, ууланд авирах зэрэг ихэвчлэн гадаа хийх боломжтой, байгаль эх дэлхийтэй холбогдож чадах дасгал хөдөлгөөн хийх дуртайгаа онцоллоо. Түүнчлэн тэрээр долоо хоногт дөрвөөс багагүй удаа дасгал хөдөлгөөн хийдэг ба ингэж эрүүл биеийн галбираа хадгалж чаддаг байна.

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус уух

Өглөө бүр нэг аяга бүлээн усанд зүсэм нимбэг хийж уухыг Иоланда Хадид зөвлөлөө. Ингэснээр өглөө та биед шаардлагатай чийгшлийг өгөхөөс гадна хоол боловсруулах систем болон элэгний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна.

Эрүүл хооллолт

Иоланда Хадидын эрүүл зөв галбирын нэг нууц бол түүний эрүүл хооллолт юм. Тэрээр өөрийн тарьж ургуулсан ногоо жимсээ хүнсэндээ ашигладаг онцлогтой.

Чийгшүүлэлт бас дахин чийгшүүлэлт

Өдөр тутмын арьс арчилгаандаа ши модны тос зэрэг арьсанд дээд зэргийн чийгшил тэжээл өгч чадах найрлагатай тос хэрэглэхийг зөвлөлөө. Учир нь арьсанд хангалттай хэмжээний чийг тэжээлийг өгснөөр арьсны уян хатан чанарыг хадгалж, хөгшрөлтийг удаашруулж чаддаг байна.

Сард нэг удаа мацаг барих

Иоланда Хадид бие махбод, оюун ухаанаа сэргээхийн тулд сард нэг удаа мацаг барьдаг байна. Ингэхдээ зөвхөн нимбэгтэй ус ууж, иог хийдэг ажээ.

 

Buro.Mongolia

2020-03-09, 12:18