Хүйтэн агаар болон температурын огцом өөрчлөлтүүд толгойн судаснуудад муугаар нөлөөлж, цаашлаад үс ургалтад ч сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс дүгнэлт хийж, өвлийн улиралд малгай заавал өмсөх хэрэгтэйг санаарай.
Бүх юм маш энгийн. Хуйх тань хуурай бол чийгшүүлэгч үйлчилгээтэй шампунь ба ангижруулагч сонгож, тослог бол арьсан дахь себумыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд сонгох хэрэгтэй. Хэрвээ үсээ өдөр бүр угаадаг бол нөхөн сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд илүү тохиромжтой.
Зөв дараалал:
01 Шампунь нь үс болон хуйхан дахь тоос, шороо, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний үлдэгдэл болон бусад хир, бохирдлыг цэвэрлэдэг.
02 Үсний маск нь ширхэг үс бүрийн гадаргууг нээж, гүн лүү нь нэвтэрч, идэвхит орцуудыг хүргэн, тэжээл өгдөг.
03 Ангижруулагч нь үсний гадаргууг хаадаг.
Үсээ угаасны дараа чийгтэй байгаа дээр нь, үсээ хайч сэнсээр загварчлахаас өмнө түрхэх зориулалттай байдаг тос, серум, спрей зэрэг нь үсийг орчин тойрны сөрөг нөлөөнөөс хамгаалж, цахилгаанжих үзэгдлийг багасгадаг.
Хэрвээ та үсээ тогтмол сэнсээр хатааж, хайчаар загварчилдаг бол халуун нөлөөнөөс хамгаалах бүтээгдэхүүн заавал хэрэглэх хэрэгтэй. Ийм үйлчилгээтэй спрей эсвэл тос нь үсийг уян хатан, гялалзсан хэвээр нь үлдээнэ.
Үсний эрүүл мэнд хуйхны эрүүл мэндээс хамаардаг. Хуйхны эд эсүүдийг шинэчлэгдэж байхад нь тусалж, хуйхаа сардаа 1-2 удаа хүчиллэг суурьтай скраб эсвэл пилингээр гуужуулж байгаарай.
Үс цайруулах бүтээгдэхүүнүүд үсэн доторх дисульфидийн холбоосуудыг гэмтээдэг тул үс хугарамтгай болдог. Ийм зүйл болохоос сэргийлж мэргэжлийн үсчид тэрхүү холбоосуудыг нөхөн сэргээх үйлчилгээтэй тусгай бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Харин гэрийн нөхцөлд үсээ цайруулах үед ийм урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн гар дор бэлэн байдаггүй учир үс маш ихээр гэмтдэг.
Бидний эмээ нарын захидаг байсанчлан үсээ өдөр бүр 100 удаа самнах нь үнэхээр л үсний эрүүл мэндэд тустай, хуйхны тослогийг үсэнд жигд тараах байдлаар үсийг хуурайшиж, гэмтээхээс хамгаалдаг шилдэг арга юм.
Үс салаалж эхэлсэн бол үзүүрийн гэмтсэн хэсгийг нь тайрчхаж байгаарай. Үс богино болчихно гэж эмээх хэрэггүй. Хэдхэн л см тайрахад үс тань эрүүл, гялалзсан болоод ирнэ.
Өнгөрсөн онд коронавирусын улмаас олон хүний стрессийн хэмжээ нэмэгдэж үүнийг дагаад үс нь ч их хэмжээгээр унаж эхэлсэн. Иймээс энэ үед хуйхны цусны эргэлтийг сайжруулан үсний бүрхүүлийг бэхжүүлэхийн тулд массаж хийх нь их чухал.
01 Тойрог хөдөлгөөнөөр толгойн доод хэсгээс орой чиглэл рүү массаж хийх;
02 Үсээ хэсэг хэсгээр нь атгаж дээш нь хөнгөн татах;
03 Эдгээр хөдөлгөөнүүдийг 5-10 удаа давтах.
Организм дахь амин дэм болон микро элементүүдийн дутагдал хуйх, хумс болон үсний эрүүл мэндэд шууд нөлөөлж, өнгөө алдсан, хэврэг болгодог. Эдгээр сэтгэл түгшээсэн шинж тэмдгүүдийг анзаарсан бол хүнсэндээ дараах бүтээгдэхүүнүүдийг нэмээрэй:
01 Самар (селен, кали, магни, төмөр зэрэг эрдэс бодисууд);
02 Өөх тос ихтэй загасны төрлүүд (Омега тосны хүчил);
03 Өндөг (витамин D);
04 Исгэсэн сүүн бүтээгдэхүүн (пробиотик).
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт