"Арьсныхаа чийглэг, толигор байдлыг хадгалахын тулд найрлагадаа гиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг. Түүнчлэн загварын шоу болон зураг авалтгүй үед нүүрээ будахаас аль болох татгалзан арьсаа чийгшүүлж, амраахыг хичээдэг."
"Миний хувьд ямар ч тохиолдолд арьс арчилгааныхаа дэглэмийг алдагдуулахгүй байж, цаг агаарт тааруулан арчлах нь их чухал гэж боддог. Тухайлбал өвлийн улиралд арьс хуурайшиж, чийгшлээ алддаг тул тоникоо олон давхарлаж түрхдэг. Ингэхдээ арьсандаа товших маягаар түрхэх хэрэгтэй ба нэмэлт шим тэжээл өгөх серум, эссенсийг бүү мартаарай."
"Завгүй өнгөрөх загварын долоо хоногийн үеэр арьсандаа нэмэлт тэжээл өгөхийн тулд нохойн хошууны oil-ийг ашигладаг. Нохойн хошууны oil нь арьсыг дээд зэргээр чийгшүүлэхээс гадна арьсыг цайруулж, өнгийг нь сэргээж, арьсны уян хатан байдлыг дэмжиж өгдөг. Түүнчлэн шөнийн тосондоо нэг ширхэг Е витамины капсулыг хольж өгснөөр өглөө сэрэхэд арьс тань гэрэлтсэн байх болно."
"Загварын долоо хоногийн үеэр зузаан будалт хийлгэх шаардлага гардаг тул арьс хуурайшин толигор байдлаа алддаг. Тиймээс эдгээр өдрүүдэд нүүрний арьсны хамгийн нимгэн хэсэг болох зовхины арьсыг илүү чийгшүүлэх шаардлагатай ба зовхинд зориулсан түрхлэг болон зовхины маскыг өдөр бүр хэрэглэдэг."
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт