Монгол эрдэмтдийн судалгааны дүн дэлхийг гайхшруулж байна

Халгай бүтээгдэхүүн хуйхны эрүүл мэнд, үсний ургалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

1989 онд Монкрем компани байгуулагдаж мөн тэр ондоо Халгай шампунь, үс арчилгааны бүтээгдэхүүнээ анх гаргаж байжээ. Жирийн нэг халгай гэдэг ургамал хүний биед тэр дундаа үс арчилгаанд ямар их ач тустай болохыг тэр үеэс л олонд таниулж өргөн хэрэглээ болгож чадсан компанийн түүх товчхондоо бол энэ. Уг бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд үс ургуулах, хуйхыг эрүүлжүүлэх найдвартай органик арга гэдгийг итгэл дүүрэн, бахархан танилцуулсаар тэд 30 жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүний чанар, чадварыг өөрийн биеэр үзсэн үнэнч мянга мянган хэрэглэгчидтэй болсон хэдий ч эргэлзээ тээсэн мөн хараахан мэдээлэлгүй байгаа дахин олон хэрэглэгчид бий. Тиймээс тэд Монголд анх удаа үс арчилгааны бүтээгдэхүүн дээр хийгдсэн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн судалгааны эцсийн дүнгээ танилцуулж байна.

"Халгай бүтээгдэхүүнд орсон бүх түүхий эдийг идэж болно"

Монкрем компанийн Халгай бүтээгдэхүүний найрлагад орсон бүх түүхий эд химийн найрлагагүй бөгөөд бүгд байгалийн гаралтай. Ямарваа нэг бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд, чанарыг нь алдагдуулахгүйн тулд химийн гаралтай бодис хольсон байдаг. Хүний хамгийн эмзэг арьс болох хуйханд төрөл бүрийн иймэрхүү химийн бодисыг хүргэснээр ямар их аюултай болохыг, энэ нь үс унах, халзрах голлох шалтгаан болдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Шампунь бол зөвхөн үсийг өнгөлөг байлгахаас гадна түүнийг тэтгэж байдаг "хөрс" буюу хуйхыг ч арчилж байх ёстой байдаг. Яг ийм л учраас Халгай бүтээгдэхүүн үндэс сууриар нь эмчилж, органик аргаар үсийг тань ургуулдаг гэдэг нь батлагдлаа.

"Халгай бүтээгдэхүүнийг 3 сарын турш хэрэглэхэд судалгаанд оролцогчдын 87.1 хувийн үс нь эрс сайжирчээ"

Олон улсын сэтгүүл болон судалгааны ажлуудад халгайн найрлага бүхий бүтээгдэхүүнийг үсний ургалтад хэрхэн нөлөөлж буйг судалсан судалгааны ажил байхгүй байсан бөгөөд зөвхөн бусад ургамлын найрлагатай бэлдмэл болон эмийн бодис үс ургалтанд хэрхэн нөлөөлж буйг судалсан ажлууд байжээ. Тиймээс энэ төрлийн ургамлыг судалсан, эмнэл зүйн судалгаагаар батлагдсан анхдагч бүтээгдэхүүн болж байна. "Халгайн найрлага бүхий үсний бүтээгдэхүүнийг харьцангуй эрүүл монгол хүнд хэрэглэх нь" эмнэлзүйн болон микро элементийн судалгааны төслийг АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхим, АУ-ы доктор, дэд профессор Я.Энхтөр, МУИС-ийн Химийн тэнхим, доктор О.Болормаа нар удирдан ажиллаж тайлангаа олон нийтэд танилцуулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 27-нд АШУҮИС, АУС-ийн Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар судалгааны арга аргачлалыг хэлэлцүүлэн 100% саналаар баталжээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд: АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах ахалж, АУ-ны доктор, дэд профессор А.Балжинням нарийн бичгийн даргаар ажиллажээ. Гишүүдээр: АУ-ны доктор, профессор Ч.Пунцаг, АУ-ны доктор, дэд профессор Н.Бира, АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, АУ-ны доктор, дэд профессор Т.Булган, АУ-ны доктор, дэд профессор З.Хишигсүрэн, АУ-ны доктор, профессор А.Зулгэрэл, АУ-ны доктор, дэд профессор Л.Ганболд, АУ-ны доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн, АУ-ны доктор Н.Оюунцэцэг зэрэг бүрэлдүүхэнтэй оролцож 4 асуулт, 6 санал шүүмжлэл гарч эрдэмтэдийн зөвлөлийн гишүүд илээр санал хурааж 100% саналаар дэмжиж баталжээ.

  • Халгайн найрлага бүхий бүтээгдэхүүнийг 3 сарын турш судалгаанд оролцогчдод хэрэглүүлэх явцад хуйх үсэнд илэрсэн өөрчлөлтүүдийг дүгнэхэд хуйхан доорх үсний уутанцар бүрэн цэвэрлэгдэж, бодисын солилцоо идэвхэжсэн, үсний ургалт 2-3 дахин нэмэгдсэн нь тогтоогдсон.
  • Халгай бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнөх болон хэрэглэсний дараах үеийн үсэн дэх 21 микро элементийн агуулгыг масс спектраметр (ICP-MC)-ийн аргаар тодорхойлоход зэс, иод, селен, цайрын агууламж эрс нэмэгдэж, зарим элементийн харьцаа өөрчлөгдсөн нь хуйхны чийгшил 73 хувь, үсний диаметр 17.6 хувь, үсний нягтаршил 1см.кв талбай дахь үсний тоо 16.3 хувиар нэмэгдэхэд мөн голлох үүрэгтэй нь нотлогдлоо.

Монкрем компанийн Халгай бүтээгдэхүүн дээр хийгдсэн судалгааны үр дүн сонирхолтой, гайхшрам гарчээ. Товчхондоо бол таны үс гэмтэлтэй юу, таны хуйх асуудалтай байна уу, та үсээ ургуулмаар байна уу, та үсээ улам намирсан байгалийн чигээр нь хадгалмаар байна уу? Тийм бол эмнэл зүйн судалгаагаар батлагдсан үс арчилгааны цорын ганц Монгол бүтээгдэхүүн болох Халгай брэндийг сонгоход эргэлзэх зүйл үгүй юм. Зөвхөн үндэсний үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн гэдгээр бус дотоодын зах зээлд худалдаалагдаж буй гадаад, дотоодын бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс шинжлэх ухаанаар гэрчлүүлсэн анхны бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдийн эргэлздэг олон асуултуудад цэг тавьж чадсан гэдгээр нь бахархмаар.

"Олон улсын 1000 гаруй эрдэмтдийн зөвлөгөөн дээр судалгааны үр дүн хүлээн зөвшөөрөгдөв"

ОУ-ын 1000 гаруй эмч нар оролцсон, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Арьс судлалын бага зөвлөгөөн дээр уригдан оролцов. Энэ үеэр байгалийн гаралтай бүтээгдэхүүний маш олон төрлийн судалгааны үр дүн, ашиг тусын тухай тайлан тавигдсанаас "Халгайн найрлага бүхий үсний бүтээгдэхүүнийг харьцангуй эрүүл монгол хүнд хэрэглэх нь" эмнэлзүйн болон микро элементийн судалгаа ОУ-ын эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татаж чаджээ. Мөн тэд дуу нэгтэй Халгай үс арчилгааны бүтээгдэхүүн хамгийн үр дүнтэй органик эмчилгээний арга болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Уг ажлын үр дүн бусад олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж буй нэг илэрхийлэл бол 2018 оны 11 сард Япон улсын арьс судлалын нийгэмлэгийн урилгаар судалгаагаа танилцуулах, сурталчлах боломж гарснаар харж болох юм. Мөн үүгээр зогсохгүй 2019 оны эхний улиралд БНСУ, ОХУ-ын арьс судлалын нийгэмлэгүүдийн урилгаар зочилж бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.

Buro.Mongolia

2018-11-17, 12:00