Хөмсөгний хэлбэр, засалтаас шалтгаалж хүний төрх эрс өөрчлөгддөг тул төгс хөмсөгтэй байх нь маш чухал. Бидний бэлдсэн жижиг зөвлөгөөнүүдийг туршаад үзээрэй
1. Аль болох өтгөн хөмсөг таныг залуухан харагдуулна. Хэрвээ таны хөмсөг ургаж өгдөггүй бол castor oil буюу тосон туулга эсвэл сармис хэрэглээд үзээрэй. Хоёр дусал тос эсвэл маш бага зэргийн жижиглэсэн сармис хуруун дээрээ авч, хөмсөгний дагуу түрхээрэй. Хамгийн гол нь хэтрүүлэн түрхэж болохгүй. Эс тэгвээс хөмсгөө хэт тослогжуулах мөн түлэх аюултай.
2. Хөмсөгнийхөө хэлбэрийг засахыг хүсвэл мэргэжилтэнд хандсан нь дээр. Хэрвээ тэвчихгүй байвал үсийг нь маш болгоомжтой, нэг нэгээр нь зулгаагаарай. Багцаар нь зулгаавал хөмсгөндөө онгорхой орон зай үлдээж, будгаар далдлахаас өөр аргагүй байдалд орно.
3. Хөмсгөө будахдаа хөмсөгнийхөө төрөлх өнгөнөөс нь зөвхөн нэг туяагаар бараан будаг сонгоорой. Ингэснээр таны төрх тодрох хэрнээ байгалийн хэвээр харагдана.
4. Highlighter буюу гэрэлтүүлэгч заавал хэрэглээрэй. Гэрэлтүүлэгчээ хөмсгөө тойруулан, үстэй нь аль болох ойрхон түрхээрэй. Таны хөмсөг хормын зуур өргөгдөж, илүү тод төрхтэй болно.
5. Хөмсөгний үсэнд тусгайлан зориулсан өнгө оруулагчаар хөмсгөө будуулаад үзээрэй. Үүний тулд та мэргэжлийн гоо сайхны салон уруу хандах шаардлагатай. Ингэснээр хөмсгөө өдөр бүр будах шаардлагагүй бөгөөд зургаан сарын турш төрөлхийн, тод хөмсөгтэй мэт харагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт