Тайзнаас бодит амьдрал уруу: туршаад үзэх хэрэгтэй зуны зургаан үс засалт

Хуурамч дөрвөлжин, сүлжээсэн тойрог, гөлгөр сүүл болон бусад

Бид хавар-зуны загварын үзүүлбэрүүдийг анхааралтай судалж стилистийн тусламжгүйгээр бүтээх боломжтой үсний таван засалт сонголоо. Харин яаж гэдгийг манай мэргэжилтнүүд хэлж өгнө

Хуурамч дөрвөлжин
Дөрвөлжин хэлбэрийг дуурайсан засалт нь эрт дээр үеэс алдартай байсан боловч энэ улирал тайзнаас бууж, стилистүүдийн хүрээнд хуурамч дөрвөлжин нэр авлаа. Зуны цагт үс саад болсон үед нэн тохиромжтой. Ялангуяа ийм засалт хийчихээр урт үстэй бол шүү дээ. "Үсний урт болон өөрийн төрхөөр туршилт хийх дуртай хүмүүст энэ засалт таалагдана. Үсний уртын голоор үсээ сул боох хэрэгтэй. Боолтыг чанга боож болохгүй. Үсний хоёр хэсгийг нүүрний хоёр талаар унжуулж, харин сүүлээ дотогш нь оруулж өнхрүүлж, хэлбэр оруулаад болгоод үл үзэгдэгч хавчааруудаар тогтоогоорой. Үлдсэн хоёр хэсэг үсээ хайчаар тэгшилж эсвэл ороож чихнийхээ ард хавчаараар тогтоох хэрэгтэй. Тэгээд үснийхээ хэлбэрийг бэхжүүлэгчээр сайн тогтоогоорой" хэмээн Oribe & Cloud Nin-ний стилист Вячеслав Рябоконь зөвлөж байна.

Issey Miyake

Erdem

Сүлжээсэн тойрог
Энэ чиг хандлага нь моодонд ороод удаж байгаа бөгөөд одоо хүртэл эрчээ алдаагүй байгаа. Өнөө үед тойргон загвартай, тариан түрүү шиг, загасан сүүл зэрэг төрөл бүрийн сүлжээс хийдэг болсон. Бид бохо хэв маягтай сүлжээсэн тойргийг бодит байдал дээр хэрэгжүүлэхийг харин санал болгож байна. "Болхи бөгөөд хөнгөхөн долгионтсон үсийг толгой тойруулан сүлжсэн үсээр чимэхийг зөвлөж байна. Энэ заль мэхийг амьдрал дээр хэрэглэхэд маш хялбар бөгөөд таны бохо хэв маягийг тэр доор нь тодотггоно. Энэ засалтыг хийхдээ тулд толгойнхоо ард хэсэгт нэг хэсэг үс, тодруулбал 7х7 харьцаатай жижиг хэсэг байхад болно, тусад нь авч хоёр хуваагаад энгийн сүлжээрэй. Эхний сүлжээсийг толгойныхоо ар талыг тойруулж, харин нөгөө хэсгийг эсрэг талаар нь оруулаарай. Мөн үл үзэгдэгч хавчааруудаар сайн бэхжүүлээрэй. Ингээд л та тойрог хийчихлээ гэсэн үг. Хэрвээ үсний урт хүрэлцэхгүй байвал, сүлжээсүүдийг толгойн голоос биш хажуу талаас сүлжиж эхэлж болно" гэж Вячеслав Рябоконь хэллээ. Гэхдээ дөнгөж сая яаруу сүлжсэн мэт харагдах ёстойг санаарай.

Ermanno Scervino

Гөлгөр сүүл
Өтгөн хэрнээ маш гөлгөр сүүл нь өдөр орой хэдийд ч төгс төрхийг бүрдүүлнэ. Гөлгөр сүүл түрүү жил моодонд орж байсан ч энэ улиралд арай доор боодог болсон. Хэрвээ та урт үстэй бол энэ засалт нь танд сайхан тохирно. Гол нь төгс гөлгөр байдлыг гаргаж авах хэрэгтэй, харин яаж гэдгийг «Фен Dry Bar»-ийн стилист Анна Школьняк ярьж өгнө. "Үсээ угаасны дараа чийгтэй үсэн дээр тэгшлэх үүрэгтэй бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй. Хатаахдаа байгалийн үстэй арзгар сам хэрэглээрэй. Сүүлэндээ тууз, хиймэл үсний хэсэг, гинж гээд хүссэн зүйлээ нэмж болно". Хэрвээ таны үс хангалттай хөвсгөр биш бол самаар хөвсийлгөх арга тус болно. Харин илүү гөлгөр болгохын тулд индүү хэрэглээрэй.

Viktor and Rolf

Holly Fulton

Овоолсон гөлгөр үс
Эзэгтэй овоолсон үс нь аль хэдийн гэрийн хүрээнээс гарч загвар өмсөгч, алдартнуудын толгойг чимж байна. Одоо зөвхөн нойтон харагдах үсээр энэ самналтыг их хийдэг болсон. Яаруу үед нэн тохиромжтой. "Хэлбэрт оруулагч муссын ачаар үсэндээ хөнгөхөн wet effect оруулаарай. Өндөр боосон сүүл хийсний дараа сайтар овоол. Үс гөлгөр байх ёстой ч овоолсон үс нь харин хайнга байвал сайн" хэмээн манай мэргэжилтэн Вячеслав Рябоконь зөвлөж байна. Овоолгыг хөвсгөр том болгохын тулд цагирган, талхан боолт ашиглахыг Анна Школьник хэлж байна. Хэсэг үс нь цухуйсан, саглагар ба йдлаар овоолбол гоё харагдана.

Calvin Klein

Done undone
Бүхнийг дуртай наран шарлагын газрын долгионтой үс улирлаас улирал дамжин явсаар л байна. Зөөлөн долгиотсон байгалийг санагдуулам энэхүү засалт нь энэ зуны хувьд алдрын орой дээр залрах боллоо. Хоорондоо наалдсан харагдуулахгүйн тулд далайн давсан суурьтай шүршигч хэрэглээрэй. Тэгвэл таны beach look бүрдэх болно. Вячеслав Рябоконь стилистийн зөвлөж байгаагаар "Төгс төрх бүтээхийн тулд бүх үсээ таван босоо хэсэгт хувааж, том тойрогтой хайчаар үснийхээ үзүүрийг ороолгүй бусад хэсэгт нь долгион үүсгэх хэрэгтэй. Дурын хэлбэржүүлэгч шүршигч хэрэглээрэй. Зүгээр доош харж шүршигчээ тараагаад гараараээ гараараа хэлбэр оруулаарай".

Thierry Mugler

Ermanno Scervino

Хөвсгөр сүлжээс
Албаар хайнга сүлжсэн үс нь одоо хүртэл моодонд байгаа. Ийм сагсгар үс бүтээхийн тулд хэлбэржүүлэх бүтээгдэхүүн ашиглахаа бүү мартаарай. Тэгээд тунгалаг резинэн нарийхан боолтоор үсээ тогтоогоорой. Үс сүлжихэд хэтэрхий гөлгөр төвөгтэй байвал хуурай шампунь хэрэглээрэй.

Michael Kors

 

Ө.Тодгэрэл

2015-07-02, 18:55

  • Зураг: Buro 24/7 Russia