Арьсыг эрүүлжүүлнэ
Эрүүл арьс гоо үзэсгэлэнгийн үндсэн суурь болж, будаггүй төрх тренд болсон энэ үед Улаанбаатар хотноо олон улсаас итгэмжлэгдсэн Le Beautique Clinic эмнэлэг нээгдэж байгааг дуулгахад таатай байна
Монголын арьс, гоо заслын салбарын чиг хандлагыг тодорхойлж, Европ стандарт нэвтрүүлэх "Le Beautique Clinic" шинэ эмнэлэг гурван хоногийн өмнө Улаанбаатар хотноо үүд хаалгаа нээлээ. Мэргэжлийн ур чадвар, дэлхийн шилдэг технологи, сайн чанарын бүтээгдэхүүн болон дээд зэрэглэлийн тансаг үйлчилгээ үзүүлэх энэхүү эмнэлэг нь юуны түрүүнд үйлчлүүлэгчдийнхээ арьсыг эрүүлжүүлэх чин хүслээр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Европын арьс, гоо заслын холбооноос итгэмжлэгдсэн Монголын анхны мэргэжлийн эмнэлэг болж буй Le Beautique Clinic нь та бидний сайн мэдэх Le Beautique Spa салоны үргэлжлэл болж байгаа бөгөөд Toskani Cosmetics-ын эрүүл бүтээгдэхүүнээр мезотерапи эмчилгээ санал болгож байна. Тэд мөн дэвшилтэт технологи бүхий аппаратын ачаар хүний биеийн арьсыг 360° эрүүлжүүлэн, залуужуулах үйлчилгээ хийдгээрээ онцлог болох юм.
Хүннү Моллын баруун талд байрших тус эмнэлгийн нээлтэд Монголын салбар бүрийн хүчирхэг эмэгтэйчүүд нэг дор цугларч, арьсаа даатгах шинэ эмнэлэгтэй танилцлаа. Эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэнгийн урилгаар Monalun брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл, Мисс Ч.Мичидмаа, Улаанбаатар Их Дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Мөнгөнцэцэг, Хайрын хурим салоны захирал Б.Ууганцэцэг болон бусад үзэсгэлэнт бүсгүйчүүд хүрэлцэн иржээ. Саксофон хөгжмийн сонгодог аялгуу, Moët & Chandon оргилуун дарс, зурагчдын гэрэлтэх камернууд, сонгодог интерьертэй гэгээлэг орчин, ирсэн зочдын баяр баясгалантай инээмсэглэл мөн мэдээж хэрэг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Le Beautique Clinic-ийн нээлтийн үйл ажиллагаа чанар ба үйлчилгээний өндөр түвшнийг илтгэж, дэгжин уур амьсгалаараа ховстож байлаа.
Le Beautique Clinic эмнэлгийн Европ стандартыг илтгэх үүднээс нээлт дээр мөн Францын арьс, гоо заслын тэргүүн Dr.Dahbia Bendifallah уригдан ирж, хүндэт зочдод ганцаарчилсан зөвлөгөө өгсөн юм. "Мезотерапи бол арьсыг эрүүлжүүлэх маш хялбар арга юм. Арьсыг дотроос нь эмчилж, улам залуу, гэрэлтсэн болгох чадвартай энэ эмчилгээ нь мэргэшсэн эмч нарын гарт хамгийн үр дүнтэй, эрүүл аргачлал байх болно" хэмээн анагаах ухааны доктор Dahbia Bendifallah онцлон хэллээ.
Шинээр үүд хаалгаа нээсэн эмнэлгийн бас нэгэн онцлог бол тансаг зэрэглэлийн консьерж үйлчилгээ юм. Үйлчлүүлэгчид хаалттай орчинд арьсаа эмчлүүлж, хувийн жолоочтой Porsche машинаар хүссэн газартаа хүргүүлснээр аливаа зүйлд санаагаа чилээлгүй, зөвхөн арьсныхаа эрүүл мэндэд төвлөрөх боломжтой болно. Түүнчлэн Le Beautique Clinic эмнэлгийн хамт олон American Express алтан карттай хамтран ажиллаж, тус картын эзэмшигчдэд сардаа нэг удаа үнэгүй пилинг үйлчилгээ санал болгож, бусад үйлчилгээндээ 5%-ийн хөнгөлөлт үзүүлж байна.
Le Beautique Clinic эмнэлэг
Утас: 77454501, 88017497 Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүннү Моллын баруун талд Шинэ Өргөө хотхон, Le Beautique Clinic
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт