Энэ жилийн Met Gala үдэшлэгт уригдсан зочид хувцас төдийгүй гоо сайхны төрхөөрөө дамжуулан сэдвийн дагуу (Америкийн тусгаар тогтнол) баяр хөөр, эргэн дурсах мэдрэмжээ хуваалцсан байлаа.
Жүжигчин Кеке Палмер диско хэв маягийг санагдуулам, гялалзан хар, алтлаг өнгийн даашинзаар гоёсон ба мейкапаа ч мөн ижил өнгөнүүдээр хийжээ. Харин Жулия Гарнерын болор шигтгээгээр чимэглэсэн нүд, гүн ягаан өнгийн уруул нь үдшийн даашинзтай нь гайхалтай хосолж яг л цасан хатан мэт харагдаж байлаа. Түүнчлэн Наоми Осакагийн таталцах хүчнээс ангид далавч мэт харагдах үс болон Жозефина Бейкэрийн ретро-футуристик хэв маягийн үсний засалт олны анхаарлыг татсан юм. Харин залуу од Билли Айлиш блонд үс, муурын нүдээрээ дамжуулан Мэрилин Монрод хүндэтгэл үзүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт