Муужгайтай хамт
Givenchy Live Irrésistible шинэ үнэртэндээ зориулж баяр хөөртэй, бас хэнэггүй сурталчилгааны бичлэг гаргалаа
Хоёр жилийн өмнө Лив Тайлерийн оронд дур булаам Аманда Сейфрид ирж энэхүү сүрчигний нүүр царай болсон билээ. Тэр үеэс Givenchy Very Irrésistible цуглуулгын зарчмыг өөрчлөхөөр шийдэж, шүүслэг хан боргоцой болон сарнай цэцгээс гаргаж авсан Live Irrésistible хэмээх шинэ үнэртэн танилцуулсан. Ингэснээр "Givenchy бүсгүй"-н загварын хэв маяг хүртэл өөрчлөгдсөн байгаа. Тэрбээр дэгжин хатагтайгаас орчин үеийн эрч хүчтэй бүсгүй болон хувирчээ.
Харин шинэ сурталчилгаанд Аманда Сейфрид сээтгэнэсэн, зочид буудалд гольф, теннис тоглож, мөн барилгын дээвэр дээгүүр оройн даашинзтай алхалж буйгаар гарч байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт