Бид арьсны талаар буруу ойлголттой байсан байна
"Надад их сонин санагддаг юм. Яг үнэндээ бид бүгд холимог арьстай. Хэн ч зөвхөн хуурай эсвэл тослог арьстай байдаггүй" гэж Нью-Йорк хотын арьс судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Эми Уехслер хэлж байна.
Мөн "Бидний арьсны биологи нь бодож байснаас илүү нарийн. Бид арьсаа илүү сайн ойлгодог болох тусам шинэ арьс арчилгааны хандлагууд үүсэн гарч ирж байна" хэмээн Yale Анагаах Ухааны сургуулийн дерматологийн клиникийн профессор Мона Гохара нэмж хэллээ.
Шинжлэх ухаан хөгжин олон жилийн судалгаа хийгдсээр бид нүүрний арьсны хүчиллэгийн түвшин, нянгийн хэмжээ, яс үндэс гэх мэт тухайн хүний онцгой шинж чанаруудаас шалтгаалан арьс арчилгаагаа сонгох хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлж байна. Үүнээс үүдэн Clinique, Curology, Younique Youology, Atolla гэх мэт томоохон брэндүүд хувь хүн бүрийн арьсны онцлогт тусгайлан зориулсан бүтээгдэхүүнүүд саяхнаас гаргаж эхэлсэн билээ.
Энэ нь хувь хүнд тусгайлан зориулагдсан бүтээгдэхүүн гаргах хандлагын ердөө л эхлэл юм. Жишээ нь энэ жилийн CES технологийн үзэсгэлэнд La Roche-Posay компани My SkinTrack рН гэх нэртэй арьсны хүчиллэгийг хэмждэг мэдрэгч бүхий ухаалаг наалт танилцуулсан байгаа. "Арьсны шүлтлэг болон хүчиллэг байдал нь хуурай, тослог, холимог зэрэг арьсны уламжлалт ангиллуудаас илүү чухал ач холбогдолтой гэдгийг харуулж буй наалт нь таны арьсны рН-ийн түвшинг уншиж, дата ашиглан арьс арчилгааны зөвлөмж өгдөг юм" гэж CNET-ийн гүйцэтгэх редактор Шарон Профис шинэ төхөөрөмжөө тайлбарлажээ.
"Хүний арьс залуу байх тусам хүчиллэг байдаг ба нас ахих тусам коллаген задалдаг ферментийг идэвхжүүлдэг юм. Тиймээс өөрийн арьсны хүчлийг хэмжиж мэдсэнээр арьс арчилгаагаа тохируулан коллаген устгагч ферментийг зогсоох боломжтой" гэж Нью-Йорк хотын арьсны эмч, арьсны нянгийн экосистемийг судалж буй Уитни Боу хэлсэн юм. "Хүний арьсан дээр нян болон ферментийн бүхэл бүтэн экосистем байдаг бөгөөд бид үүнийг хэдэн жилийн өмнөхөөс илүү хялбар хэмжиж чаддаг болсон билээ. Үүний ачаар бид арьсыг тослог, хуурай холимог гэж ангилахын оронд пропионибактери, стафилококк зэрэг нян байгаа эсэхийг тэмдэглэж арьсыг илүү нарийвчлалтай тодорхойлох хэрэгтэй".
Цаашлаад судлаачид хүний арьсны онцлог шинж чанар нь арьсны өнгө, угсаа гаралтай хэрхэн холбогддогийг судалж байгаа бөгөөд үүн дээр үндэслэн тодорхой арьсны өнгөнд зориулсан брэндүүд ч гарч ирж байна. Жишээ нь Зүүн Азиас гаралтай хүмүүс бусдаас илүү нимгэн арьстай байдаг бөгөөд хуурайшилт, эмзэг мэдрэмтгий байдлаас урьдчилан сэргийлэх арчилгаа хийх хэрэгтэй юм. Иймээс тослог, хуурай гэх мэт ангиллаас гадна маш олон хүчин зүйл арьсанд нөлөөлдгийг тооцоолон арьс арчилгаагаа сонгохыг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт