Оны хамгийн алдартай, олонд хүрсэн уран бүтээл болон дуучдыг шалгаруулдаг Billboard Music Awards наадмын улаан хивсэн дээр гоо сайхны ертөнц дэх сүүлийн үеийн трендүүд үзэгдлээ. Дотроосоо гэрэлтсэн эрүүл арьс, байгалийн нүүр будалт, дээр боосон үс, тод өнгийн уруулын будаг, гялалзсан ширхэгтэй хайлайтер зэрэг нь урин дулаан улиралд төгс тохирох шийдлүүд байлаа. Арга хэмжээний хөтлөгч Ванесса Хаженсын ташуу хуваалттай богино үс, Хейли Стейнфилдийн нойтон эффекттэй үс ба зөөлөн өнгийн смоки будалт үдшийн хамгийн шилдэг төрхүүдээр тодорсон бол, Оливия Манны ягаан өнгийн нүүр будалт болон Александра Даддариогийн гөлгөр самналттай боосон үс өдөр тутамд хэрэгжүүлж болом, бүтээлч санаануудыг өглөө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт