Бьюти шоппинг: #NoBuy хөдөлгөөний эрин үед ямар гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах вэ?

Хурдан хугацаанд үр дүнгээ өгөх Shiseido брэндийн 5 шинэ бүтээгдэхүүн

Цагаан футболка, зөв суусан жийнсэн өмд, сонгодог загвартай гар цүнх зэрэг зөв хөрөнгө оруулалт болох чанартай хэдхэн эд зүйлсээр хувцасны шүүгээгээ шинэчлэн, хэрэгцээгүй зүйлсэд мөнгө үрэхээ зогсоох хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Гоо сайхны салбарт ч мөн #NoBuy гэх илүү энгийн арьс арчилгаа руу шилжихийг уриалсан минималист хандлага дэлгэрч байгаа өнөө үед чанаргүй олон зүйлсэд мөнгөө үрэхийн оронд чанартай цөөн тооны гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах нь зүйтэй. Жишээ нь сайн чанарын нүдний тос, тослог, нүхжилттэй арьсыг тэр дор нь матт болгодог праймер, үрчлээг мэдэгдэхүйц багасгадаг серум зэрэг бодит үр дүнг хурдан хугацаанд үзүүлдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд худалдан авч, хоосон амлалт өгч, хайп үүсгэсэн бүтээгдэхүүнүүдэд "Үгүй" гэж хэлцгээе!

Японы алдарт Shiseido брэнд нь шинжлэх ухаан, технологийн дэвшил ба Японы уламжлалт эмийн ургамал, орц найрлагуудыг хослуулан арьс арчилгааны шилдэг шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулсаар ирсэн билээ. Бид тэдгээрээс хамгийн сүүлд танилцуулагдсан, эрэлт өндөртэй, хамгийн гол нь үр дүнтэй таван төрлийн шинэ бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна.

Нүдний хөхрөлт, хавангийн эсрэг үйлчилгээтэй Waso Eye Opening эссенс

Японы момижи ороши гэх үрсэн дайкон лууван болон улаан луувангийн холимог амтлагчаас сэдэл аван бүтээгдсэн хөнгөн бүтэцтэй эссенс. Момижи ороши нь өргөст загас болон шанаган тогооны хоолны амтлагч бөгөөд хоргүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Цас шиг хөнгөн бүтэцтэй энэхүү эссенсийг түрхэхэд нүдэн дээрээ мөсөөр хүйтэн жин тавьж байгаа мэт мэдрэмж төрнө. Арьсны өнгийг засах, гэрэлтсэн эффект оруулах, цусны эргэлтийг дэмжих үйлчилгээтэй уг праймер нь зовхины эргэн тойронд үүссэн хөх туяа болон хаванг багасгадаг ид шидтэй. Мөн сэнгэнэсэн, сэргэг мэдрэмж төрүүлж нүдийг тань хормын зуур сэргээж өгөхөөс гадна арьсыг эрүүлжүүлэн чийгшүүлэх луувангийн эс агуулсан байгаа. Авсаархан савлагаатай тул та хүссэн үедээ, хаана ч хэрэглэх боломжтой.

Тослог, нүхжилттэй арьсанд зориулсан Waso Poreless Matte праймер

Япончуудын амтархан иддэг васаби амтлагчаас сэдэвлэн бүтээгдсэн энэхүү праймерыг хэрэглэж нүхжилттэй арьсандаа баяртай гэж хэлцгээе! Праймерын найрлага дахь нунтаг нь арьсны T-бүсийн илүүдэл тослогийг шингээн авч, тэлсэн нүхийг богино хугацаанд мэдэгдэхүйц багасгана. Мөн тусгай чийгшүүлэгч бодис нь тослогтож гялайсан арьсны гадаргууг удаан хугацааны турш матт, толигор, нэгэн жигд өнгөтэй болгоно. Хамгийн гайхалтай нь та энэхүү праймерыг хүссэн үедээ буюу нүүрээ будсаныхаа дараа ч түрхэх боломжтой юм.

Богино хугацаанд үрчлээг тэнийлгэх Benefiance Wrinkle Smoothing Contour серум

Арьсыг дотроос нь тэжээн уян хатан, зөөлөн булбарай болгодог серум. Цаг хугацаа өнгөрөх тусам арьсны мэдрэх чадвар муудаж, хөгшрөлтийн үйл явц эрчимтэй явагдаж эхэлдэг. Харин энэхүү серум нь арьсыг эсийн түвшинд сэргээж, мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх чадварыг нь нэмэгдүүлдэг ReNeura технологийг агуулсан тул арьсны бүтцийг сайжруулж, үрчлээ, нөсөө толбо зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцдэг. Мөн найрлагадаа амин дэм, эрдэс бодисоор баялаг ашитаба эмийн ургамал, уян хатан чанараараа алдартай Японы маш ховор замаг (KOMBU-Bounce complex), ретинол агуулсан уг серумыг түрхсэний дараа босоо үрчлээ гүнээсээ тэнийж, зөөлөн, булбарай арьс бий болно.

Үрчлээний эсрэг Benefiance Wrinkle Smoothing зовхины тос

Хэрэглэгчдийн зүгээс асар өндөр үнэлгээ авсан Shiseido брэндийн бас нэгэн бестселлер бүтээгдэхүүн. Хлорелла гэх ногоон замаг, мукуросси, гамбир (uncaria gambir) ургамлуудын ханд, ногоон, бор, улаан замгийн найрлагатай KOMBU-Bounce технологийн тусламжтай арьсыг дотроос нь "дүүргэж", ердөө долоо хоногийн дотор зовхины эргэн тойронд үүссэн үрчлээг бүдгэрүүлж, 48 цагийн турш арьсыг гүн чийгшүүлнэ. Мөн ашитаба эмийн ургамал болон ReNeura технологийг агуулсан тул арьсны хүлээн авах чадварыг нөхөн сэргээж, зөөлөн, уян хатан болгоно.

Үрчлээний эсрэг Benefiance Wrinkle Smoothing тос

Мөн л ReNeura болон KOMBU-Bounce технологийг хослуулсан энэхүү тосыг хэрэглэснээр ердөө хоёр долоо хоногийн дотор үрчлээ бүдгэрэхийн зэрэгцээ ирээдүйд нэмж үрчлээ үүсэхээс сэргийлнэ. Зөөлөн, хөнгөн бүтэцтэй тул арьсанд хурдан хугацаанд шингэж, чийглэг, уян хатан, булбарай болгоно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд өглөө болон орой нүүрээ цэвэрлэсний дараа түрхэж хэрэглэнэ.

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2019-09-24, 11:00