Chanel анхны гоо сайхны бутикээ нээлээ

Парист

Загварын ордон Парисын Saint Honoré гудамжинд амжилттай pop-up дэлгүүр зохион байгуулсан бол төд удалгүй Le Marais дүүрэгт анхны гоо сайхны бутикээ нээлээ

Анх харахад шинэ дэлгүүрийн дотоод засал нь Chanel-ын хэв маягтай огтхон ч зохицохгүй мэт санагдана. Энд алдарт загварын ордны уламжлалт өнгөнүүдээс нэг ч үзэгдсэнгүй. Шинэ бутикийг тод цэнхэр болон цагаан өнгөөр тохижуулжээ. Хар өнгийн таазнаас өлгөгдсөн үзүүлэнгийн ширээ ба хана дагуу үргэлжилсэн тавиурууд интерьерийг бага зэрэг шингэрүүлж өгсөн харагдлаа. Гэхдээ бутикийн хамгийн том бахархал нь цагаан хана дээрх Коко Шанелийн график дүрснүүд байлаа.

Дэлгүүрийн томоохон орон зайг номын сан эзэлж байгаа бөгөөд тэнд брэндийн түүх ба үүсгэн байгуулагчийн талаарх номууд байршжээ.

Бутик дотор брэндийн хамгийн сүүлийн үеийн гоо сайхны цуглуулгатай танилцаж, өөрт тохиромжтой өнгөө сонгож, мөн сүрчиг захиалах боломжтой гэнэ.

Ө.Тодгэрэл

2015-12-01, 08:00

  • Зураг: