Гутлын мэргэжилтэн гоо сайхны ертөнцийг байлдан дагуулахаар хатуу шийдсэн бололтой. Тэр анх уруулын будаг, дараа нь хумсны будаг гаргасан бол, харин одоо шинэхэн уруул хүрээлэгч харандаа танилцууллаа
Кристиан Лубутены бүтээсэн хумсны будаг болон уруулын будгийн цуглуулга маш хурдан амжилт олсон тул алдарт дизайнер тун удалгүй шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Одооноос эхлэн Christian Louboutin-ы албан ёсны вебсайт дээр nude өнгөтэй, өөрөө өөрийгөө үзүүрлэгч уруулын харандааг худалдан авч болох нь ээ. Цуглуулгад хүн бүрийн арьсны болон уруулын туяанд тохирох таван төрлийн өнгө орсон гэнэ.
Лубутен өргөн сонголттой өнгөний палитр бүтээлгүй, уруулын хэлбэрийг засаж болох стандарт өнгөнүүд дээр л төвлөрсөн байна. Хамгийн гол нь энэхүү харандаа зургаан цагийн турш уруулын будгийг урсахаас хамгаалдаг аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт