Coachella дээрх гоо сайхны чиг хандлага: Өнгө өнгийн сүлжсэн үс, гялалзсан наалт болон бусад
Хоёр амралтын өдрүүдийн үр дүн
Хөгжмийн фестивалийн улирал Coachella наадмаар эхэлдэг тул энэхүү арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэн зочид тэр жилийнхээ зуны улирлын чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлж болно. Энэ онд бохо шик стиль харьцангуй бага үзэгдсэн ч гоо сайхны хувьд гялалзсан наалттай нүүр будалт ба өнгө, өнгийн сүлжсэн үс гэх богемын уур амьсгалтай хоёр тренд ноёрхсон хэвээр байлаа. Харин үүн дээр өөр нэгэн сонирхолтой тренд нэмэгдсэн нь өнгө, өнгийн афро сүлжээс юм. Бусдаар бол хоёр сүлжсэн үс, тод нүдний будаг, үсэн дээрх пирсинг ба уяа зэрэг уламжлалт чиг хандлагууд жил бүр үзэгддэгийн адил энэ жил ч олон зочдын сонголт болжээ. Энэ оны наадмын гол зочдоор Эльза Хоск, Жоан Смолз, Оливия Кульпо, Винни Харлоу, Белла Хадид, Эмили Ратаковски, Сара Сампайо, Кендал Женнер, Шанина Шейк нар тодорсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт