Эдгээр уруулын будагнууд удахгүй тренд болно: Zara-гийн анхны гоо сайхны цуглуулга

Zara брэнд гоо сайхны салбарт хүч үзэж эхэллээ. Тэд энэхүү шинэ чиглэлийнхээ талаар шуугиан тарин том нээлт хийгээгүй ч брэндийн олон улсын вебсайт дээр "Гоо сайхан" гэх шинэ хэсэг нэмэгдсэн байлаа. Энэхүү хэсгээр зочилсноор брэндийн танилцуулаад буй анхны уруулын будгийн цуглуулгаас худалдан авалт хийх боломжтой юм.

Шинэ цуглуулгад Line & Shine Duo гэх уруул хүрээлэгч ба тослог бүтэцтэй уруулын будгаас бүрдэх багц дөрвөн төрлийн өнгөний сонголттойгоор, мөн хагас матт бүтэцтэй стик хэлбэрийн уруулын будаг зургаан төрлийн өнгөтэйгөөр багтсан байна. Бүтээгдэхүүнүүд 6-16 ам.долларын хооронд үнэлэгджээ.

Өмнө нь брэнд эрэгтэй, эмэгтэй ба гэрт зориулагдсан үнэртэн гаргаж байсан туршлагатай юм. Харин одоо Zara зөвхөн косметик бүтээгдэхүүн гэлтгүй арьс арчилгааны иж бүрдэл хүртэл гаргах төлөвлөгөөтэй байна.

Buro.Mongolia

2019-06-12, 17:00