Жүжигчин, 2014 оны Израйлын мисс Галь Гадот Gucci Bamboo үнэртний үзэсгэлэнтэй видеонд тоглосон төдийгүй нүүр царай нь болжээ
Хулс нь ямар ч цаг агаарт ургадаг, түүнд хүчтэй салхи, бороо эсвэл агаарын огцом өөрчлөлт саад болж чаддаггүй. Тийм хүчирхэг хулсыг Gucci төгс эмэгтэй хүний илэрхийлэл болгон сонгожээ. Gucci-гийн эмэгтэй өөртөө итгэлтэй, орчиндоо амархан зохицдог мөн үргэлж нэгдүгээр байранд тэргүүлдэг шинж чанартай.
Шинэ үнэртний төлөөлөгчөөр "Fast and Furious" киногоороо алдарт гарсан жүжигчин Галь Гадот сонгогджээ. Харин одоо тэрбээр "Batman v Superman" киноны зураг авалтаар тун завгүй байгаа. Фабьен Бароны авсан сурталчилгаанд тоглосон Гадот хэлэхдээ "Би бүх төрөлд нээлттэй байдаг бөгөөд үнэн сэтгэлээсээ хүчирхэг, бие даасан эмэгтэйг харуулахыг хүссэн" гэжээ.
Gucci Bamboo бол бага зэргийн цитрус болон бергамот жимсний орцтой цэцгийн үнэртэн юм. Мөн түрхсэний дараа ваниль, хув болон зандан модны үнэртэй мэдрэмж үлдээдэг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт