Одон оронд суурилсан зурхай судлал хүний дотоод зан чанарыг тайлбарлаж, хүнийг юунд дуртай болон дургүйг ерөнхийд нь тодорхойлох чадвартай байдаг. Зарим хүмүүс зурхайн ачаар өөрт хамгийн ихээр тохирох ирээдүйн мэргэжлээ сонгодог бол өөр нэгэн нь ордын хоорондох нийцлээс шалтгаалан өөртөө найз сонгох тохиолдол ч гардаг. Харин Канад улсаас гаралтай гоо сайхны влоггер бүсгүй өөрийн зурхайн сонирхлыг нүүр будалтын урлагтай хослуулж, нэгэн өвөрмөц төсөл хэрэгжүүллээ. Тэр өөрийгөө 12 ордын зурхайн дүрүүдэд хувиргаж, нүүр будалтын мэргэжлийн түвшний ур чадвараа гайхууллаа.
Сетари Хоссейни төрх бүрийг гаргахдаа маш их хичээл зүтгэл гаргасан нь түүний Instagram-д нийтэлсэн зурагнуудаас ажиглагдах болно. Одоогоор бид Хилэнцийн ордныхны төрсөн сард яваа тул уг ордноос эхлэн зурагнуудыг сонирхоцгооё.
Дүрэлзсэн, хүчирхэг, зөн совинтой Хилэнц
Адал явдал эрэлхийлж, өндөрлөг рүү тэмүүлсэн Нум
Шийдэмгий, хараат бус, амбицтай Матар
Урьдчилан таамаглах боломжгүй, цэцэн ухаантай, сахилгагүй Хумх
Нууцлаг, дур булаам, мөрөөдөмтгий Загас
Аймшиггүй, өрсөлдөөнч, дайчин Хонь
Зөрүүд, хүчирхэг, тогтвортой Үхэр
Хурц ухаантай, уран үгтэй, хоёрдмол Ихэр
Мэдрэмтгий, уян зөөлөн Мэлхий
Өөртөө итгэлтэй, анхаарал татам, удирдагч Арслан
Гэнэн цайлган, үнэнч шударга Охин
Сэтгэл татам, асуудлыг амгалан тайвнаар шийдэгч Жинлүүр
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт