Guerlain-ынхан Météorites Soin Oxygène хэмээх чийгшүүлэгч шинэ шингэнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь нүүрний өнгийг сэргээж, гэрэлтүүлэн арьсны эд эс үрүү хүрэх хүчилтөрөгчийг ихэсгэдэг.
Шингэний найрлагад чийгшүүлэгч гликоль болон арьсыг гөлгөр болгон нүхийг агшааснаар өөгүй гадаргуу үүсгэдэг полимерийн хослол орсон.
Météorites Soin Oxygène нь түрхсэний дараа цагаан энгэсгээс хөнгөхөн сувдан ягаан шингэн болон хувирдаг. Мөн бүтээгдэхүүн нь арьсанд маш хурдан шингэж зөөлөн фиалкийн үнэр үлдээдэг. Энэхүү үнэр нь 1987 онд гарч байсан Guerlain Météorites энгэсгийг санагдуулам сайхан мэдрэмж төрүүлдэг.
Түүнчлэн найрлагад нь орсон O2 Light иж бүрдэл хялгасан бүтцийг сайжруулж хүчилтөрөгчийн хангамжийг ихэсгэдэг учир бүтээгдэхүүн нь арьсны эпидермист эергээр нөлөөлдөг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт