Guerlain-ы хаврын шинэ зөөлөн үнэртнүүд

Цэцэгсийн үнэр

Guerlain хаврын улиралд зориулан гурван шинэ бүтээгдэхүүн гаргажээ

Цаг агаар дулаарч, хаврын улирал ирж байна. Нимгэн даашинз, гоёмсог өндөр өсгийтөө өмсөж мөн зөөлөн, цэцэгсийн үнэртэй сүрчгээ түрхэх цаг тун удахгүй ирнэ. Guerlain энэ хаварт зориулж хоёр шинэ үнэртэн болон нэг арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргажээ. Тэдгээрийн нэг Pera Granita сүрчиг нь нарлаг Калабрын бергамот, бэрсүүт жүрж, нимбэг, ногоон лийрний исгэлэн үнэр зэргийг шингээсэн, сарнайн үнэртэй гарсан байна.

Les Parisiennes цуглуулганд орсон Promenade des Anglais үнэртэн нь өмнөхөөс тэс ондоо найрлагатай аж. Гол найрлагандаа Флоренцийн цахилдаг цэцэг, шүүслэг инжирийн үнэрийг шингээжээ. Цитрус, ваниль, бага зэрэг нил цэцгийн үнэр нь Côte d'Azur-ын уур амьсгалыг мэдрүүлнэ.

Харин Orchidée Impériale сeрум нь гол найрлагандаа цахирмаа цэцгийн ханд агуулсан учир хавар цагт ядарсны улмаас үүссэн нүдний доорх хар хүрээтэй тэмцэхэд тусална.

Б.Амина

2016-03-04, 10:00

  • Зураг: