Jo Malone брэнд Mimosa & Cardamom сүрчиг гаргаж, ваннын цуглуулгаа шинэчиллээ

Намрын баяр

Есдүгээр сард Mimosa & Cardamom нэртэй шинэ үнэртэн, шинэчилсэн ваннын цуглуулга худалдаанд гарна

Намар цагт брэндүүд зуны турш хөдөлмөрлөж бэлдсэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг нь хамгаас сайхан. Жишээ нь Jo Malone брэндийн сүрчгийн мэргэжилтэн Мари Саламан энэ зун Мароккогийн Танжер хотын өнгөнүүд болон гудамжнуудынх нь өвөрмөц үнэрээс санаа авч, шинэ бүтээл туурвижээ.

Mimosa & Cardamom сүрчгийн найрлагад сийрсэн мод, кардамом үр, зандан мод ба дамаскийн сарнай орсон тул хурц үнэртэй болсон байгаа.

Түүнчлэн ваннын цуглуулгад шинэчлэлт хийж, Blackberry & Bay гэх шүршүүрийн тос ба Geranium & Walnut гэх шинэ скраб нэмэгджээ. Мөн шүршүүрт зориулсан бүх бүтээгдэхүүнүүд одооноос судалтай дизайнтай гарах болно.

 

 

Ө.Тодгэрэл

2015-08-27, 13:00

  • Зураг: