Jo Malone-ы цайны цуглуулга: Хоёрдугаар хэсэг

Энэ удаад тансаг

Английн үнэртэй усны брэндийн шүтэн бишрэгчид одоо хүртэл Tea Fragrance Blends цуглуулгыг санагалздаг. Гэхдээ тун удахгүй тэд гуниглах шаардлагагүй болох нь ээ

Jo Malone брэнд 2011 онд Tea Fragrance Blends нэртэй нэгэн супер амжилттай цуглуулга гаргаж байсан юм. Цуглуулга маш их эрэлттэй байсан тул цуглуулгын Earl Grey and Cucumber гэх үнэртэн брэндийн байнгын үнэртний иж бүрдэлд багтсан байдаг. Tea Fragrance Blends цуглуулга үйлдвэрлэгдэхээ больсонд одоо хүртэл харамсдаг хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Тун удахгүй Jo Malone Rare Teas гэх бас нэгэн цайны цуглуулга худалдаанд гарах гэнэ.

Гэхдээ энэхүү шинэ цуглуулгаас хуучин хувилбарын үнэрийг хайх гэсний хэрэггүй. Энэ удаад брэнд тансаг зэрэглэлийн цайнууд дээр төвлөрч, тэдний ховорхон үнэрийг савлахаар шийдсэн байна.

Цуглуулгад багтсан үнэртнүүд:

- Хар цай, мэлрэг болон фрезия цэцгийн үнэртэй Darjeeling Tea

- Цайны модны үзүүр хэсэг, арьс шир, амтлагч болон зандан модны найрлагатай Golden Needle Tea

- Японы ногоон сенча цай, сесамэ болон цитрус төрлийн помело ургамлын аястай Jade Leaf Tea

- Хятадын пуэра хар цайнд дурлагсдад зориулсан Midnight Leaf Tea

- Хятадын улаан цай, гашуун какао, хамрын тамхи ба тонка шошны орцтой Oolong Tea

- Цагаан цай, бергамот лийр ба сарнайн үнэртэй Silver Needle Tea оржээ.

Цуглуулгыг сүрчиг бүтээгч Серж Мажуйе хариуцаж ажилласан байна. Дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн Их Британид худалдаалагдаж эхлэх бөгөөд 175 мл нэг үнэртний үнэ £240 аж.

 

Ө.Тодгэрэл

2016-03-25, 16:00

  • Зураг: