Канье Уэст косметик бүтээгдэхүүн гаргана

Тэр шинэ брэндээ Donda хэмээн эхийнхээ нэрээр нэрлэх аж

Дуучин ба дизайнер Канье Уэстийн шинэ төлөвлөгөө өчигдөр ил боллоо. Тэрбээр гоо сайхны бизнест хөл тавихаар шийдсэн бөгөөд косметик бүтээгдэхүүн, үнэртэн ба лосьон үйлдвэрлэдэг Donda гэх нэрийн брэнд үүсгэн байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү нэрийг Канье хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан сонгосон байна.

Сануулж хэлэхэд Кардашьян гэр бүлийн бас нэгэн гишүүн косметик брэнд үүсгэн байгуулж, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ким Кардашьяны дүү Кайли Женнерийн удирддаг Kylie Cosmetics-ын талаар дуулаагүй хүн гэж үгүй биз ээ.

 

 

Buro.Mongolia

2017-02-24, 10:00

  • Зураг: