Кайли Женнер намарт зориулсан дөрвөн шинэ өнгө танилцууллаа

Kylie LipKit

Өдөр тутмын даруухан өнгө, аль эсвэл Хэллоуины үдэшлэгт тохирох этгээд сонголтууд Кайлигийн шинэ цувралаас олдоно

Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайлигийн гаргадаг уруулын будагны талаар дуулаагүй хүн гэж үгүй байх. Олны танил залуу бүсгүй Kylie Cosmetics гэх өөрийн гэсэн косметикийн марк үүсгэж, үйл ажиллагаагаа одоог хүртэл тун амжилттай явуулж байна. Тэрээр бараг сар бүр уруулын будгийн шинэ өнгө танилцуулдаг бөгөөд тэдгээр будагнууд хормын зуур борлуулагдаж дуусдаг заншилтай болсон юм.

Кайлигийн албан ёсны Snapchat-аар дамжин хоёр хоногийн өмнө олонд дэлгэгдсэн энэ удаагийн ээлжит шинэ өнгөнүүд бүхэлдээ намрын улиралд зориулагдсан байна.
Өдөр тутамд түрхэхэд тохиромжтой Moon буюу бор-саарал, Хэллоуины уур амьсгал бүрдүүлэм Pumpkin буюу түлэгдсэн эффекттэй улбар шар, анхаарал татам Spice буюу жимсний ягаан ба зоригтой бүсгүйчүүдэд зориулагдсан, хамгийн этгээд шийдэлтэй Trick буюу гүн цэнхэр-ногоон өнгийн будагнууд аравдугаар сарын 12-нд KylieCosmetics.com вебсайт дээр худалдаалагдаж эхэлнэ.

Buro.Mongolia

2016-10-11, 09:00

  • Зураг: