Юу ч хийх чадвартай
Загвар өмсөгч бүсгүй Estée Lauder-ын Modern Muse Le Rouge шинэ үнэртэнд зориулсан гурван төрлийн сурталчилгааны бичлэгт оролцжээ. Сурталчилгаанд Кендал Женнер супер эмэгтэйн чадваруудаас харууллаа
Estée Lauder брэнд гурван төрлийн сонирхолтой бичлэг нийтэлсэн бөгөөд бичлэг болгонд Кендалл Женнер супер чадваруудаараа гайхууллаа. Тэрбээр хоёр гараараа эсвэл нэг гараараа таталт хийж, аварга том чулуу өргөж, алхангаа хувцаслаж, дараагаар нь машины хамар дээр үсрэн гарах болно. Харин удаах бичлэг дээр Кендаллийн бүжиглэж буй гурван хувилбар гарна.
Modern Muse Le Rouge сүрчиг нь Estée Lauder-ын хамгийн сүүлд гаргасан бүтээл юм. Найрлагад нь орсон үхрийн нүд ба бөөрөлзгөнө жимсний үнэр ягаан чинжүүний тод үнэртэй зохицож, мөн гүргэмийн хурц үнэр нь болгарын сарнай цэцэгтэй хосолсноор тун өвөрмөц сүрчиг бий болсон билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт