Загвар өмсөгч Хейли Бибер энэ зургаадугаар сарын 15-ны өдөр өөрийн гоо сайхны брэнд болох “Rhode”-ийг танилцуулсан билээ. Бүх бүтээгдэхүүн нь 30$-оос доош үнэтэй байх түүний шинэ брэнд амьтан дээр туршилт хийдэггүй, цавуулаггүй, мөн веган орц найрлагатай гэдгээрээ онцлогтой. Гэвч нээлтээ хийгээд долоо ч хоноогүй байхад ижил нэртэй хувцасны брэнд болох Rhode NYC тэднийг барааны тэмдгийн зөрчлийн хэргээр шүүхэд өгчээ. 2013 онд байгуулагдсан Rhode NYC брэндийн үүсгэн байгуулагчид Хейлиг брэндийн нэрээ солихыг шаардаж байгаа гэнэ. Хэдийгээр хоёр өөр салбар ч онлайнаар хүмүүс брэндүүдийг андуурч tag хийх зэрэг асуудлууд гарч эхэлсэн учраас Rhode NYC-ийн удирдлагууд Хейлигийн алдар нэр тэдний брэндийг бүдгэрүүлэх аюултай хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. Хейли Биберийн бүтэн нэрийг Хейли Род Болдуин Бибер гэдэг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт