Америкийн Vogue сэтгүүлийн нүүр дээр гарч байсан анхны хятад загвар өмсөгч
Өдгөө 28 настай Хятадын загвар өмсөгч Фей Фей Сангийн Instagram хуудаст Estée Lauder косметикийн брэндэд зориулсан сурталчилгааны хэсгээс нийтлэгджээ. Модель бүсгүй энэхүү зургийг нийтэлснээр шүтэн бишрэгчиддээ баяртай мэдээ дуулгаж, брэндийн олон улсын нүүр царайгаар тодорсноо зарласан юм. Estée Lauder-ийн нүүр царайгаар ажиллах хүндэт үүргийг өмнө нь Кендалл Женнер ба Жона Смоллс нар хүлээн авч байсан билээ.
Фей Фей Сан бол АНУ, Итали, Япон ба Туркийн Vogue сэтгүүлийн нүүр дээр гарч байсан анхны хятад модель юм. Харин Хятадын Vogue сэтгүүлийн нүүр дээр Сан нийт найман удаа гарч байжээ.
"Би Хятадад төрж, өссөн бөгөөд хэзээ нэгэн цагт ийм дэлхийн хэмжээний брэндийг төлөөлнө гэдгээ төсөөлж ч байсангүй. Мөрөөдөл биелдэг юм байна" хэмээн загвар өмсөгч сэтгэгдлээ хуваалцсан байна.
Фей Фей Сангийн оролцсон Estée Lauder брэндийн бүрэн хэмжээний сурталчилгаа 2017 оны арванхоёрдугаар сараас цацагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт