Ким Кардашьяны KKW Fragrance сүрчгийн брэнд нь Body нэртэй шинэ үнэртнээ ирэх долоо хоногт танилцуулахаар боллоо.
Тодруулбал KKW Fragrance Instagram хуудсанд шинэ сүрчгийн сурталчилгааны зургууд нийтлэгдсэн ба зургуудад Кимийн хагас нүцгэн биеийг харуулжээ. Мөн Ким хувийн Instagram хуудсандаа сүрчгийн шилний загварыг өөрийн биеэс санаа аван бүтээсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Body сүрчиг нь ирэх даваа гариг буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдөр худалдаанд гарах бөгөөд одоогоор үнэ ба найрлагын мэдээлэл цацагдаагүй байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт