Кристен Стюарт Chanel-ын шинэ косметикийн сурталчилгаанд

Улаан өнгийн бүх туяанууд

Улаан өнгийн тень ба уруулын будаг хоорондоо ийм сайхан зохицдог байсныг хэн мэдэх билээ дээ

"Шинэ сурталчилгаа нэгэн зэрэг эрч хүч, эмэгтэйлэг зан чанар ба эмзэг байдлыг тусгасан байгаа. Улаан бол хэзээд сонгодог харагддаг, тачаангуй бас тод атлаа мөн үүний хажуугаар маш эмзэг өнгө юм" хэмээн Chanel ордны гол нүүр хувиргагч Лючия Пика намрын косметикийн цуглуулгын талаар ярьжээ.

Пика бол кофегүй өдрийг өнгөрүүлж чаддаггүй, өнгөний мэдрэмж өндөртэй, өдөр бүр улаанаар уруулаа будах дуртай бүсгүй юм. Тэрбээр өөрийгөө тансаг хэв маягийн шүтэн бишрэгч хэмээн нэрлэдэг ч түүний сонирхдог загварууд илүү даруухан бас функц ихтэй харагддаг. Үүнийг юу гэсэн үг болохыг ойлгохыг хүсвэл Пикагийн өдөр тутмын хувцаслалтыг ажиглахад л хангалттай. Даруухан бас тансаг.

Chanel-ын шинэ косметикийн цуглуулгад улаан өнгө, тансаг байдал, Кристен Стюартын дэгжин атлаа даруухан төрх гээд Лючия Пикагийн дуртай бүх зүйлс нэг доор цугларчээ.

 

 

Buro.Mongolia

2016-08-08, 10:00

  • Зураг: