La Mer брэнд шинэ бас өвөрмөц “Essence” серум танилцууллаа

Гайхамшигтай нээлт

Арьсны эс шинэчлэгдэх байгалийн үйл явцыг хурдасгадаг кристаллтай шинэ Essence серумыг танилцуулъя. Энэ бүтээгдэхүүн нь Genaissance La Mer цуглуулгын эхний бүтээгдэхүүн бөгөөд "Miracle Broth" маш онцгой орцоор түүнийг бүтээжээ

Мөнхийн залуу настай болгох сэрумийг одоогоор хаана ч гаргаж авж чадаагүй ч гэлээ энэхүү бүтээгдэхүүний найрлага уг зорилгод бага ч болов ойртсон байгаа. Бүх зүйл нэгэн жижиг нээлтээс эхэлжээ. Гурван жилийн өмнө Нью-Йоркийн Max Huber Research Labs лабораторийн эрдэмтэд туршилтын гуурс шилэнд "Miracle Broth" гэх орц хийснээр маш цэвэр, төгс кристаллууд гаргаж авсан билээ. Түүнээс хойш олон жил судалгаа хийж, олон удаа туршилт явуулсны эцэст эрдэмтэд талсжилтын нарийн үйл явцыг бүрэн ойлгож, өөрсдөө түүнийг бий болгох чадвартай болсон юм. Яг энэхүү талсжилтын үйл явц шинэ Genaissance La Mer цуглуулгын үндсэн суурь болжээ. Найрлага дах кристаллууд арьсны эсийг хурдан шинэчилж, арьсанд энерги бэлэглэж, тайвшруулж, мөн арьсны өөрийгөө хамгаалах үйл ажиллагааг нөхөн сэргээдэг байна.

Essence сэрум нь маш торгомсог бүтэцтэй, хурдан шингэдэг тул таны арьс таатай мэдрэмж авна. Түүний найрлага дах өндөр концентрацтай идэвхитэй бодисууд арьсанд эерэг нөлөө үзүүлж, энергиэр дүүргэнэ. Энэхүү бүтээгдэхүүний савалгааг гол орц болох Miracle Broth кристаллуудаас санаа авч, ижил туяатай алтлаг өнгөөр бүтээжээ.

 

Ө.Тодгэрэл

2015-12-22, 13:00

  • Зураг: