Лана Дель Рей, Жаред Лето нар хамтдаа Gucci Guilty сүрчигний сурталчилгаанд тоглолоо

#ForeverGuilty

Лана Дель Рей болон Жaред Лето нар Gucci брэндийн Gucci Guilty сүрчигний сурталчилгаанд хамтдаа тоглолоо. Сурталчилгааны албан ёсны зургууд ба бичлэгийг Gucci албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацжээ. 1970-аад оныг санагдуулам американа хэв маягтай кафе, гоо сайхны салон, хүнсний дэлгүүрээр зугаалж буй хос залуусыг дүрсэлсэн уг сурталчилгааны найруулагчаар Алессандро Микеле ажиллаж, зургийг Глен Лачфорд дарсан байна.

Дашрамд дурдахад брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле 2018 онд Instagram олон нийтийн сүлжээнд Gucci Beauty гэх хуудсыг нээсэн ба хэвлэл мэдээллүүд Алессандрог брэндийн гоо сайхны чиглэлд  өмнөхөөсөө илүү анхаарал хандуулан ажиллана гэдгийг таамаглаад байгаа билээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт дизайнер The Alchemist's Garden гэх анхилуун үнэрт лаа, тос зэргээс бүрдэх шинэ бүтээгдэхүүний цуглуулга танилцуулсан юм. 

 

 

 

Buro.Mongolia

2019-01-15, 10:14