Louis Vuitton брэнд уруулын будгийн “цүнх” гаргалаа

Шик!

Таны уруулын будаг хүртэл өөрийн гэсэн Louis Vuitton цүнхтэй боллоо. Өөрийн монограм хээгээрээ дэлхийн хаана ч танигддаг алдарт брэнд хэдхэн хоногийн өмнө уруулын будагт зориулагдсан тусгай гэр гаргасан байна.

Шинэ загвар хоёр төрлийн хувилбараар худалдаанд гарах бөгөөд та сонгодог бор өнгийн монограм хээ бүхий алтан гинжтэй цүнх эсвэл цайвар бор өнгийн мөнгөн гинжтэй цүнхнээс сонголтоо хийж болно. Энэхүү бичил цүнхэнд хоёр уруулын будаг багтах ба гинж нь хангалттай урт тул хүзүүний зүүлт эсвэл мөрөө давуулан цүнх байдлаар үүрч болно. Мөн мэдээж хэрэг та цүнхэндээ уруулын будгаас гадна мөнгө, гаа, бохь зэрэг өдөр тутмын өөрт хэрэгтэй эд зүйлсийг хийж болох юм.

Уруулын будгийн цүнх хоёрдугаар сарын 22-ноос эхлэн $1,390 үнээр Louis Vuitton брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдана.

Buro.Mongolia

2019-02-12, 17:15